Төрийн сүлдийг өөрчлөхөөр санал асууж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 23


Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар улс төрийн намууд санал нэгдээд байгаа. Энэ өдрүүдэд парламентын гишүүд энэ долоо хоногт тойрогтоо ажиллаж, олон нийтийн санаа бодлыг тандан судлаж байгаа юм.

Ийнхүү тандан судалсны дараа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулах юм.

Одоогоор хуулийн төсөл бүрэн болоогүй ч таван асуудлаар олон нийтийн санаа бодлыг тандан судлах ажил эхэлжээ. Үүний нэг нь Төрийн сүлдийг төрт ёс, түүхэн уламжлалд суурилж шинэчлэх асуудал юм. Хуульд өөрчлөлт орохтой холбоотойгоор төрийн сүлдэн дээрх морины нурууг тасалж, загас, нар, сар, гал зэргийг дүрсэлсэн нь зохимжтой эсэх асуудлаар иргэдийн саналыг сонсох аж.

Төрийн сүлд нь улс орны үндэсний дархлаа, түүхэн үеүдийн залгамжуудыг холбосон, нарийн утга агуулгатай, улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эв нэгдлийг илэрхийлсэн байх шаардлагатай. Гэтэл судлаач, түүхчид, бусад институтийн мэргэжилтнүүдийн зүгээс тасарсан модон биетэй морь, жаргаж буй нар руу буюу бөхөж байгаа зүйл рүү чиглэсэн, энергийн хийцлэл, бэлгэдлийн алдаатай гэх мэт шүүмжлэл дагуулсаар байдаг. 

1992 оноос эхлэн ашиглаж ирсэн хэдий ч одоог хүртэл төрийн сүлд төдийлөн олон нийтэд бүрнээ хүлээн зөвшөөрөгдөөгүй байгааг залруулах шаардлагатай гэж судлаачид үзэж байгаа юм. 

Иймд түүхэн уламжлал, ард түмний хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн шинжийг агуулсан бэлгэдлээр солих нь зүйтэй гэж үзэн, Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгахаар төлөвлөжээ.
 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.52) 2022 оны 06 сарын 25

Дүрсний бэлэгдэлийг мэддэг нэг ч ухаантан Монголд байхгүй. Алтанбиш Алаг слёмботой төрийн сүлдээ солих цаг болсон.1636 билүү онд түвд лам нар Загабазарыг мунхаруулж зуруулсан соёмбыг хасах гүй бол бодохгүй. Энэ асуудал нь2013 онд бичсэнй гүн ухаан судлаач нэг эмэгтэй номондоо бичсэн байсан. Төрийн сүлдийг хээтэй модон морь унаад энерги эрчмийн бас их хурдтай гаар огторгуйд яаж тэмүүлэх гэсэнм бол гэх мэт шүүмж дэвшүүлсэн байсан даа. Яг үнэндээ соёмбо чинь мөн чанартаа түвд лаи хутагтын заавар дор бүтсэнбэлэгдэл шүү. Яагаад дээд гурвалжин хар, доод гурвалжин улаан цусан өнгөтэй, загас баруун н

0  |  0
Зочин(202.126.90.88) 2022 оны 06 сарын 23

Төрийн сүлдийг өөрчлөх саналыг 100 хувь дэмжиж байна

0  |  0
Зоч(103.161.242.83) 2022 оны 06 сарын 24

90 оноос өмнө байсан сүлд их хугацаанд бодож олон түмний санаа оноог авч байж бүтээсэн болоод ч тэрүү утга санаа дүрслэлийн хувьд сэтгэлд хадагдаад үлдчихжээ. Одоогийн сүлд цаг хугацааны хувьд давчуу олон түмний санаа нэг их тусгагдаагүй болоод ч тэрүү миний хувьд билэгдэл нь түлхүү орсон юм шиг санагддаг. Одоо өөрчлөх гэж байгаа бол олон түмний санаа бодол мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч байж яаралгүй тайван хийвэл зүгээр юм шиг санагдана...

2  |  0
Өөрчлөх хэрэгтэй(202.126.90.131) 2022 оны 06 сарын 24

Хуучин амьд сүлдээ залъя

2  |  0
Зочин(202.126.88.124) 2022 оны 06 сарын 24

Хуучин сүлдээ авяа тамин ээ

2  |  0
Баянаа(66.181.161.113) 2022 оны 06 сарын 24

Өмнөх сүлд нь хамаагүй илүү шүү!

2  |  0
man(47.229.177.228) 2022 оны 06 сарын 24

yug ni asuudag yum mangaruudaa solioch.\n

1  |  0
Зочин.(66.181.161.52) 2022 оны 06 сарын 24

Төрийн сүлдийг гүн ухааны үндэс дээр солих хэрэгтэй. Социализмын үеийн сүлдийг эргүүлэн тавих хэрэгтэй. Төр удирдаж байгаа хүн гүн ухааны өндөр мэдлэгийг үндэслээд төр жолоодвол ямарч маргаан гарахгүй.та нар алтан соёмбын утгыг ч тайлж чадахгүйгээр сохороор хандар юм. Анх хоёр башана нь хар, дээд гурвалжин хар, доод гурвалжин улаан бөгөөд бадамлянхуяа цэцэг рүү шигдсэн байгаа үүний утгыг бас тайлахх хэрэгтэй. Баганын дээд ба доод зураас хоёулаа хөх байдаг юм. Энэ бол хөх мөнх тэнгэр, хөх монгол хоёрын тэнгэр гэж ойлгохоор байна. Тэр хлёр загасны баруун ньцагаан, зүүн нь улаан байгаа. Үүнийг

1  |  1
АРД(66.181.185.20) 2022 оны 06 сарын 24

Төрийн сүлдний тухай асуудал юм байна. Хамгын гол нь өөрчиллөө гэхэд ямараар өөрчлөх гээд байна тэрнийгээ ард иргэддээ үзүүлж таниулах хэрэгтэй. Өөрчлөх нь зөв гэдэг дараа нь сайжруулсан ч юм байхгүй шал дордуулчихвал бүр хэлэх үг олдохгүй л болно. Төрийн сүлдээр далимдуулаад үндсэн хуулиндаа гар хүрэх гээд үзээд байна уу ч гэж бас хар төрж л байна...

1  |  0
ҮНЭН(202.179.24.78) 2022 оны 06 сарын 24

Халуун элгэн нутаг .. аар соль.

1  |  0
УХААРЧ АМЬДАР(103.111.68.3) 2022 оны 06 сарын 24

ХУУЧИН СҮЛДЭЭ СЭРГЭЭЖ АВЬЯ

2  |  1
УХААРЧ АМЬДАР(103.111.68.3) 2022 оны 06 сарын 24

ХУУЧИН ДАВХИЖ БУЙ МОРИЙГ ДЭМЖИЖ БАЙНА

1  |  1
зочин (202.9.41.9) 2022 оны 06 сарын 23

хийх ажил нь багадаж дээ

0  |  0
Хуучин сүлдээ авья(66.181.188.113) 2022 оны 06 сарын 24

Одоогий сүлд муу ёр

2  |  0
Top