Үндэсний их баяр наадам Ардын хувьсгалын 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх баярын амралтын өдрүүдэд Нийслэлийн Эрүүл мэндийн газар дээр 2011 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 18.00 цагаас 07 дугаар сарын 18-ны өдрийн 09.00 цаг хүртэл 320981 утсан дээр хариуцлагатай жижүүр ажиллах аж. Мөн Нийслэлийн Эрүүл мэндийн харьяа байгууллагууд хариуцлагатай жижүүрийг томилон эмнэлэг үйлчилгээний бэлэн байдлын талаарх мэдээллийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хариуцлагатай жижүүрт мэдээлэх юм. Энэ өдрүүдэд Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төв буюу бидний нэрлэдгээр шүдний төв эмнэлэг, дүүргийн Эрүүл мэндийн нэгдлүүдэд шүд, дотор, мэс засал, гэмтлийн кабинетууд, нийслэлийн 124 өрхийн эмнэлэг 10.00-16.00 цагийн хооронд ажиллана. Хурдан морь барианы газар болон Төв цэнгэлдэх хүрээлэн дээр эрүүл мэндийн тусламж үзүүлэх баг ажиллана гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлж байна.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )