С.Бямбацогт: Надад Ховдод нэг га газар байтугай хашаа ч байхгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 06 сарын 24

УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж байна. Тухайлбал, Ховд аймгаас парламентын гишүүнээр сонгогдсон С.Бямбацогт иргэд, сонгогчтойгоо уулзаж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, санал асууж байгаа аж. 

Тэрбээр өнөөдөр /2022.06.24/ өөрийн цахим хуудаснаа "Яг сарын өмнө Ховд аймгийн Ховд сумын нутагт газар тариалангийн үйл ажиллагаа явуулж буй "Арвижих фарм" ХХК-ний үйл ажиллагаатай ирж танилцаж байсан юм. Тухайн үед тариалалтын бэлтгэл ажлын явц ид өрнөж байсан бол өнөөдөр эрдэнэшишийн соёо урган гарч иржээ. Уг компани нь 100% хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 500 га газарт малын тэжээлийн зориулалттайгаар эрдэнэшиш тариалахаар зорьж байгаа юм. Эрчимжсэн мал аж ахуй, усалгаатай газар тариалангийн төслийг хэрэгжүүлж буй ийм үндэсний аж ахуйн нэгжүүд олон болох тусам хүнсний аюулгүй байдлыг хангах, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх бидний зорилт амжилттай хэрэгжих учиртай. 

Зөв төлөвлөж, тууштай хөдөлмөрлөж чадвал зорилгодоо хүрч чаддагийн жишээг бодитой харуулж буй АРВИЖИХ ФАРМ ХХК-н хамт олонд баяр хүргэе. Ургац арвин байх болтугай. Дашрамд хүний нэр барьж худал мэдээлэл тараадаг хүмүүст хэлэхэд надад Ховд аймагт 1га ногооны газар байтугай 1 хашааны газар байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье" хэмээн бичжээ. 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.24.191) 2022 оны 06 сарын 27

Танил хүн гээд нэвтрүүлэг хийгээд Ховдол очоод Зариг-ийн Өнөрөөг бавж хонодог буудал чинь таных биз дээ

0  |  0
Зочин(66.181.161.19) 2022 оны 06 сарын 25

Бямбацогтод ховдод хашаа ч байхгүй .Харин ХОВДын ТЕНДЕРыг хамдаг ӨРГӨӨ, АЛТАЙ ТРЕСТ , (ВЕСТЕРН ХОЛЬД) гэдэг КОМПАНИУД БИЙ ШҮҮ

0  |  0
зочин (66.181.184.254) 2022 оны 06 сарын 25

2008 оны 7 сарын 1 ны үймээнээр намын байранд нь байсан Бямбацогтын татваргүй барааны дэлгүүрийнх нь олон шил архи виски бараа нь шатаж хулгайлагдан алага болоход яагаад цагдаад хандаж хохирлоо нэхэмжлээгүй вэ ? ИХЭЭ УЧИРТАЙ ЯВДАЛ ШҮҮ !

0  |  0
Zochin(202.21.124.133) 2022 оны 06 сарын 25

ӨЛӨН ХУЛГАЙЧ

1  |  0
зочин(64.119.23.127) 2022 оны 06 сарын 25

Энэ хүний олон компани улсдаа нилээд татвар төлдөг байх, баялаг бүтээж байгаа хүмүүсээ хэмэлдэгээ бид хэзээ болих вэ

0  |  0
Irgen(202.9.46.178) 2022 оны 06 сарын 25

Byambacogt mongol ulsad munch ih gai tarij baina daa.shudarga dyr esgesen luivarchin yndsen huuli uurchilj gishyydiin too nemeh ajliig gardan shoudaj baigaa luivarchin.

1  |  0
Зочин(139.5.218.60) 2022 оны 06 сарын 25

Үхсэн муу барзгар нүүрт. Ховдын нэр барьж Хөгжлийн банкнаас зээл аваад төлөөгүй. Өрөө төлөөч. Улс орон хямарч байхад энэ муу барзгар хуцаад.

1  |  0
Зочин (202.126.89.64) 2022 оны 06 сарын 25

Гашуунсухайтад концёсоор зам тавиад бгаа Өндөр алтай чинь таны компани биш юм уу замаа хурдан дуусгаачээ

1  |  0
зочин (43.228.130.188) 2022 оны 06 сарын 25

кккк Асар баян 30 гаруй компани дээр нь олон газар байдаг__ховдод цементийн үйлдвэр барьж буй компани газрын гэрчилгээтэй дээ... хотод олон газартай....богдууланд олон нэр дээр олон арван газартэй гээд л тамхичид ярьдаг гэсэн

1  |  0
зочин (103.26.193.245) 2022 оны 06 сарын 27

Ашиг сонирхлын зөрчилгүй хамгийн ядуу гишүүн бна ш дээ. Хүмүүс яагаад худал мэдээ тараадаг юм болоо.

0  |  3
зочин(202.126.89.159) 2022 оны 06 сарын 25

ёстой хуцна биз. Ховд аймгийн нэг албан газарт ч үйлчлэгч авахад ч хөндлөнгөөс оролцож өлбө долов гэж явдаг гэдгийг чинь хэлж чаддагүй л болохоос хүн бүр мэднэ.

1  |  0
ИРГЭН(66.181.186.86) 2022 оны 06 сарын 25

Ц.Нямдоржийн араас орчихож дээ УИХ-д овоо юм сурсны хэрэг юу билээ ингэж хэлэхээ мэдэлгүй дээ...

1  |  0
зочин(202.21.104.98) 2022 оны 06 сарын 25

шаана биз

1  |  0
иргэн(112.72.15.182) 2022 оны 06 сарын 25

чаажаан ээ

1  |  0
Top