Н.Учрал: Шаардлагатай өөрчлөлтийг хийж ЗӨВ НИЙГМИЙГ БҮТЭЭХ болно

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 06 сарын 24

УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулган түр завсарлаад байна. Энэ хугацаанд УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж байгаа юм. Тэд иргэд, сонгогчдодоо Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, санал асууж байгаа билээ. 

Тэгвэл Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон Н.Учрал гишүүн өнөөдөр /2022.06.24/ өөрийн цахим хуудаснаа "Сонгинохайрхан дүүргийн хамгийн алслагдсан хороо болох 21 дүгээр хороо буюу Нарийн шархад ферм, Партизаны САА /Жаргалант тосгон/-ы оршин суугч иргэдтэй уулзаж үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх талаар санал бодлоо солилцлоо. Тус хорооны иргэдийн зүгээс дэмжиж буйгаа илэрхийлж сонгуулиас сонгуулийн хооронд богино хугацааны үр дүнгүй хоосон амлалт өгсөн, өдөр нь төрийн ажил шөнө нь хувийн ажил хийж төрийн ажлыг хувийн ашиг сонирхолдоо ашиглах байдлыг зогсоож тухайн салбар, ажилдаа мэргэшсэн, ёс зүйтэй, мэдлэг боловсролтой, нэг тойргийг биш Монгол улсын нийт иргэдийг төлөөлдөг, намыг биш тухайн хүнийг нь сонгодог болох, Хүний эрхийг дээдлэх зэрэг олон санал дэвшүүлж захиж байна. Бид иргэддээ ээлтэй ил, тод нийгмийг бүтээхийн тулд шаардлагатай өөрчлөлтийг цаг алдалгүй хийж зөв нийгмийг бүтээх болно" хэмээн бичжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сонгогч(202.9.47.4) 2022 оны 06 сарын 25

\nГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭХИЙГ ЭРС ЭСЭРГҮЦЦЭЖ БАЙНА!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

0  |  0
Top