Мэргэжлийн хяналтын газрын даргын зөвлөлийн хурал өнөөдөр 10 цагт эхэллээ. Тус хурлаар:
1. Төмөр бетон бүтээцийн ган туйвангийн үйлдвэрүүдэд хийгдсэн хяналт шалгалтын дүн,
2. Улаанбаатар хотод шинээр баригдаж байгаа барилга байгууламжийн зураг төслийн боловсруулалт, угсралты ажлын явц, барилгын материалын чанар байдалд хйисэн хяналт шалгалтын дүн,
3. Улаанбаатар хотын хэмжээнд Улсын төсөв, Нийслэлийн төсөв, Нийслэлийн замын сан болон гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй авто зам, замын байгууламжийн барилга засвар, шинэчлэлийн ажилд хийсэн хяналт шалгалтын дүн,
4. Улаанбаатар хотын долоон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөөний хэрэгжилтэд хийсэн шалгалтын дүн,
5. Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн, шингэн эрчим хүчний шатдаг хийн барилга байгууламжийн зураг төсөл, угсралт, тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагаа, бүтээгдэхүүний чанарт хийсэн шалгалтын дүн,
6. Цахилгаан эрчим хүчний найдваржилтийн нэгдүгээр зэрэглэлийн хэрэглэгчдэд системийн хэмжээнд хийсэн хяналт шалгалтын дүн,
7. “Тээврийн хэрэгсэлийн оношлогоо, хяналт зохицуулалтын алба” УүГ т хийсэн шалгалтын дүн,
8. Аймаг, Нийслэлд ашиглагдаж буй Улсын бүртгэлтэй зуух, даралтат савны ашиглалт, аюулгүй ажиллагаа, техникийн магадлал баталгаажуулалтын байдалд хийсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцэнэ. Уламжлал ёсоор дээрх шалгалтын дүнг сэтгүүлчдэд нээлттэй. Мөн хуралд холбогдох яам, мэргэжлийн холбоод болон шалгуулагч байгууллагын удирдлага оролцоно. Хурал 18 цаг хүртэл үргэлжилнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )