ДУУЛИАН | Сон Еэ Жин анхны хүүхдээ тээж буйгаа ЗАРЛАЛАА

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 27


Өмнөд Солонгосын алдартай хосууд болох Хён Бин, Сон Еэ Жин нар тун удахгүй анхны хүүхдээ өлгийдөн авах гэж буйгаа зарлалаа.  

Энэ тухай жүжигчин Сон Еэ Жин өөрийн инстаграм хуудаснаа "Бүгдээрээ сайн байна уу. Би сайн байгаа. Өнөөдөр та бүхэнтэйгээ нэгэн баярт мэдээг хуваалцахыг хүслээ. Бидэнд шинэ амьдрал ирсэн... Би өдрөөс өдөрт өөрчлөгдөж байгаа биеэ мэдэрч, санаа зовнил, догдлол дунд эргэлдсэн өдөр хоногуудыг өнгөрөөж байна. Би маш их баяртай байгаа. Гэхдээ бас маш ихээр болгоомжилж байгаа учраас эргэн тойрныхоо хүмүүст ч хэлж чадахгүй байлаа. Гэсэн ч энэ мэдээг биднээс дутахгүй баяртайгаар хүлээж авах шүтэн бишрэгчид болон ойр дотнынхондоо оройтохоосоо өмнө хүргэхээр шийдлээ. Биднийг зориод ирсэн эрдэнэ мэт амийг хамгаалах болно. Та бүхэн минь ч мөн хамгаалах ёстой үнэт зүйлсээ хамгаалж, эрүүл саруул байгаасай гэж хүсэж байна. Аз жаргал хүсье" хэмээжээ. 

Хосууд 2022.03.31-ний өдөр хуримын ёслолоо ойр дотнынхны хүрээнд тэмдэглэсэн бол дараа нь бал сараа АНУ-д өнгөрүүлсэн билээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(176.234.8.160) 2022 оны 07 сарын 01

Хэнд хамаатай гэж ийм юм орчуулж цаг үрдэг юм дээ.бичих мэдээлэл олдохгүй болоод энэ юм болов уу

2  |  5
Зочин(202.126.90.129) 2022 оны 07 сарын 01

Энэ кимчи шүтэгчид заримдаа элийрэх юм аа, нэг кимчи жирэмсэн болоод л биз маньд ер нь ямар хамаа байна аа

1  |  9
zochin(66.181.178.75) 2022 оны 07 сарын 01

enenii khuukhedtei bolokh mongolchuud bidend yamar padlii baynaa , ukhaalag medee tawiach, sondoroo

2  |  3
zochin(66.181.178.75) 2022 оны 07 сарын 01

enenii khuukhedtei bolokh mongolchuud bidend yamar padlii baynaa , ukhaalag medee tawiach, sondoroo

1  |  3
Top