Хашаагаа байраар солилоо. Одоо хорооллоо бариулъя

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 07

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9,10,11,12-р хороо /Зуун айлын шинэ замын орчим/ бол хотын А зэрэглэлийн бүс.  Хэдэн жилийн өмнө газарт оруулна гэхэд нь төрийн төмөр нүүрийг үзүүлж, газрыг нь авах юм байх гэж битүүхэндээ санаа зовж байсан ч харин эв найрамдалтай өгөлцөж авалцан, солилцоо хийхээр болсон билээ. Хэдийгээр энэ ажлыг олон жилийн өмнө эхлүүлсэн ч өчигдөр л эхний хоёр айл байрандаа орж байна. Хашаагаа хотын төвд нэг өрөө байраар сольсондоо баяртай байсан.  Байранд орсон нэгэн нь ч яахав баяртай байгаа.  Харин байранд орохыг хүсэгчид   Хотын захиргаанд өргөдлөө өгсөн ч асуудал нь шийдэгдэхгүй  хүлээсээр байгаа гэнэ.  Мөн газарт орсон айлуудын асуудлыг хэрхэн шийдэх талаарх мэдээлэл хомс байна гэж хотын А зэрэглэлийн бүсэд амьдарч байгаа иргэд гомдлонгуй байна лээ. 
Хурдаараа яст мэлхийнээс удаан явагдаж байгаа энэ асуудлыг  хотын Мэр төсөвтэйгэээ холбон тайлбарлаж байна. Тодруулбал энэ жил УИХ-с 20 тэрбум төгрөг төсөвлөсөн.  Энэ мөнгөөр нь айлуудыг нүүлгэн шилжүүлэх, орон сууц авахад зарцуулж байгаа.  Гэхдээ энэ мөнгөөр орон сууц авахад хүрэлцэхгүй байна. Мөн зарим айлтай газрын асуудал дээр тохиролцож чадахгүй байгаа. Амьжиргааны эх үүсвэр нь байгаа болохоор нэг биш нилээн хэдэн өрөө байрны өртгөөр зарна гэж байсан.   Энэ мэт олон асуудлын улмаас нийслэлд долдугаар хороолол сүндэрлэх хугацаа хойшилж байна гэж хотын дарга учирлалаа.
Хотын А бүсэд амьдрагчид ихэнх нь газраа хотын захиргаанд тушаах хүсэлтэй болсонд Мэрээс эхлээд олон хүн баяртай багаа гэсэн.  Харин долдугаар хорооллыг барихад дулааны шугам сүлжээ тавих шаардлагатай юм байна. Харамсалтай энэ ажил эхлээгүй. Хэзээ эхлэх нь тодорхойгүй байгаа.  Юутай ч хотын төвд долдугаар хороолол сүндэрлэх цаг хол байна даа, хол байна.

А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top