Дуучин Мадонна охидынхоо төлөө санаа зовж байна гэв

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 28

 

АНУ-ын Дээд шүүх үр хөндүүлэх эрхийн холбооны баталгааг цуцалсан. Тус улсын 26 муж үр хөндүүлэхийг хориглож болзошгүй байна. Үүний эсэргүүцсэн эмэгтэйчүүд жагсаал цуглаан зохион байгуулж эхэлсэн бөгөөд алдартнууд ч мөн өөрсдийн дуу хоолойг нэгтгэж эхэлжээ. 

Энэ тухай дуучин Мадонна ч мөн өөрийн үзэл бодлыг илэрхийлээд байна. Тэрээр охидынхоо зургийг инстаграм хуудаснаа оруулан "Баасан гарагийн өглөө аймшигтай мэдээ сонсож сэрлээ. Би охидынхоо өмнөөс санаа зовж байна. Америкийн бүх эмэгтэйчүүдийн өмнөөс санаа зовж байна. Би зүгээр л айж байна. Хуулийн хүрээнд бид эмэгтэй хүнийхээ хувьд бие махбодоо захирах эрхгүй болсон. Энэхүү шийдвэр намайг болон энэ улсад амьдарч байгаа бүх эмэгтэйчүүдийг гүн цөхрөлд автуулж байна. Бидэнд буунаас ч бага эрх байна. Эмэгтэйчүүд бид хүчтэй байж, үр хөндөлтийн тухай хуулийг өөрчлөхийн төлөө тэмцэх болно" хэмээн бичжээ. 

Тус бичвэр доор Наоми Кэмпбелл, Жулиа Фокс, Деби Мазар зэрэг хэд хэдэн А зэрэглэлийн одод санал нэгдэж буйгаа илэрхийлжээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Temtsegch (202.9.47.6) 2022 оны 07 сарын 01

Madonna mundag yum bilee

1  |  1
Top