Өнөөдрөөс эхлэн ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас орох юм байна. Өнөөдөр нутгийн зүүн хагаст бороо үргэлжлэн орж, салхи зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэх аж. Маргааш баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 9-нд баруун болон төвийн нутгаар, 10-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус дулаан байх ажээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )