Усыг их хэмжээгээр нэг дор хэрэглэх нь тохиромжгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 07

Хүн өдөрт дунджаар 1.5 литр ус уух шаардлагатай гэдэг. Зуны аагим халуунд ам цангаж, шингэн их хэмжээгээр хэрэглэх нь бий. Ус тогтмол уух нь сайн гэсэн ойлголт бидний дунд байдаг. Гэтэл их ус уух нь гэдэс, ходоодыг тэлж, хоолны шингээлтэд нөлөөлж, хэвийн амьсгалах явцыг сааруулдаг байна. Мөн тархины эсийг хавагнуулж, гавлын дотоод даралтыг дээшлүүлэх сөрөг нөлөөтэй аж. Өндөр настай хүмүүс уух нь тийм ч тохиромжтой байдаггүй гэнэ. Ялангуяа, зүрх, уушиг нь муу хүний хувьд тамирдах, байн байн шээс хүрдэг. Үүнээс болж амархан ядардаг байна. Харин хүн хөлрөхөд, хөлсөөр дамжин биед тодорхой хэмжээгээр хэрэгтэй давсархаг элемент гадагшилдаг. Үүнийг нөхөхийн тулд усанд бага хэмжээний давс уусгаж хэрэглээрэй. Ингэснээр булчин сулрах, шөрмөс татах, үе мөч шархирч өвдөхөөс сэргийлэх сайн талтай.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top