УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.07.04/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар нефть үнийн өсөлттэй холбоотой УУХҮ-ийн сайд Г.Ёндон, хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтийн талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нарын мэдээллийг сонссон байна.
Энэ талаар тус намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Хоёр сайдын мэдээллийг сонслоо. Мэдээлэлтэй холбоотой бүлгээс хэд, хэдэн чиглэл өглөө. Хангамжийг тасалдуулахгүй тогтвортой барих ёстой. Ялангуяа нефтийн бүтээгдэхүүний хангамж. Засгийн газраас тасалдахгүй гэж хэлсэн. Хоёрт, АИ92 шатахууны үнийг Засгийн газар нэмэгдүүлэхгүй барих чиглэлд анхаарах хэрэгтэй. Гуравт, хүнсний бүтээгдэхүүний хангамжийн асуудал байна. Дөрөвт, барилгын материалын хангамж дээр анхаарах шаардлагатай гэж бүлгээс чиглэл өглөө" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл ( 0 )