Дээд шүүх 2023 оны төсөвт УРАМШУУЛЫН ЗАРДЛАА 20 ДАХИН нэмжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 07 сарын 05

УИХ-ын Хуул зүйн байнгын хорооны өөндрийн /2022.07.05/ ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо болон Хүний эрхийн Комиссын 2023 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Дээд шүүхийн 2023 оны төсвийн төсөлтэй танилцлаа. Сая баталсан хэмнэлтийн хууль энэ байгууллагад хэрэгжих ёстой байлгүй дээ. Гэтэл төсвөө зургаа дахин нэмж 9.9 тэрбум төгрөгийн төсвийг 73 тэрбум төгрөг болгон оруулж ирж байна, арай ч дээ. Юманд хэмжээ хязгаар баймаар юм. Урамшууллыг 733 сая төгрөгөөр нэмсэн. Тавилга 400 сая төгрөг, 11 тэрбум төгрөгөөр засвар хийнэ гэсэн байна. Энийг одоо яах ёстой юм" хэмээн шүүмжлэлтэй хандав.

Үүнд, "Цалингийн зардал бол орон тоогоороо тусгагдсан. Шүүгчийн туслах болон нарийн бичгийн дарга нарын цалин нэмэгдсэн. Орон тооных нь дүнгээр бодсон. Дээд шүүхийн одоо байгаа барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй, зай талбай хүрэхгүй" гэх тайлбарыг өглөө.

Харин тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Урамшуулал 34 сая төгрөг байсан бол 733 сая төгрөг болж 20 дахин нэмэгдсэн. Унаа, хоолны хөнгөлөлт 218 сая байсныг 974 сая төгрөг болгож нэмсэн. Их засвар 11 тэрбум төгрөг, тавилга 400 сая төгрөг. Тоног төхөөрөмж 3.5 тэрбум төгрөг болсон байна" гэлээ. 

Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан "Энэ тоог ярихаас өмнө зарчим ярьмаар байна. Цаашаа буруу жишиг явах нь ээ. Хуульд нь ийм өөрчлөлт орчихсон байдаг. Өмнө нь шүүхийн байгууллага Сангийн яамтайгаа ярьж байгаад л төсвөө батлуулдаг байсан. Хаагуур нь ямар лобби хийж байгаад гишүүд дээр төсвөө тоймлож аваад УИХ-аар төсвөө чихэж оруулж, Засгийн газрыг дарамталдаг жишиг рүү явж байна. Энэ УИХ-ын өөрийнх бие даасан хараат байдалтай нийцэж байгаа юм уу. Болоод байсан зүйлийг өнгөрсөн жилээс л сонин болгочих юм. Энд хэнчээн дүн яриад нэмэр байхгүй. Хуулиа бариад л оруулна. Бүр 173 тэрбум төгрөг гэж байна. Бид ирэх онд нэг тэрбум төгрөгийн ч нэмэгдэл, хөрөнгө оруулах боломжгүй" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.9.47.19) 2022 оны 07 сарын 06

МОНГОЛЫН ХАМГИЙН АЖЛАА ХИЙЖ ЧАДДАГГҮЙ, НЭР ХҮНД НЬ НАВС УНАСАН, АВИЛГАД ИДЭГДСЭН БАЙГУУЛЛАГА ЯАХААРАА УРАМШИЛ АВЧ БАЙДАГ ЮМ БЭ ? БУЦААЖ ТӨЛҮҮЛ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

1  |  0
Top