"Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одонтой эхчүүдэд нэг сая, хоёрдугаар зэргийн одонтойд 500 мянга, шинээр гурав дахь хүүхдээ төрүүлсэн эхэд нэг удаа 300 мянга төгрөгийн мөнгөн урамшуулал олгох тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар дэмжлээ. Түүнчлэн тодорхой саналуудыг хууль санаачилсан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Дондог, ДОюунхорол, Ч.Сайханбилэг, А.Тлейхан, Ц.Цэнгэл нарт уламжлахаар болжээ.
Эх сурвалж: Өдрийн шуудан
Сэтгэгдэл ( 0 )