Тайландын Авлигын комиссынхон маргааш ирнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 07

Тайландын Авлигын эсрэг үндэсний комиссын ерөнхийлөгч маргааш         ажилтнуудынхаа хамтаар Монгол Улсад ирэхээр болжээ. Тэдгээр төлөөлөгчид хамтын ажиллагаа тогтоох, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ажлын хүрээнд манай улсад айлчлах юм байна. Төлөөлөгчид УИХ-ын дарга Д.Дэмбэрэлтэй уулзахаар болжээ. Мөн төлөөлөгчид Авлигатай тэмцэх газрын удирдлагуудтай уулзаж, хоёр байгууллагын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах аж.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top