УИХ-ын Тамгын газар ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв

2022 оны 07 сарын 08

Улсын Их Хурлын Тамгын газар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад ажилтнуудаа Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон Тамгын газрын удирдлагууд өнөөдөр (2022.07.07) Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, үндэсний их баяр наадмыг тохиолдуулан хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ.

Уулзалтыг нээж Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайхан, Монгол төрийн алба, түүн дотроо хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж, парламентат ёсыг бэхжүүлэн, төлөвшүүлэхэд залуу нас, мэдлэг чадвар, авьяас билэг, хүч хөдөлмөрөө зориулсан ахмадууддаа хүндэтгэлтэй хандаж, өндрөөр үнэлдэгээ илэрхийлэв. Тэрбээр мөн өнгөрсөн гурван жилд Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент, түүний Тамгын газар байгуулагдсаны 30 жилийн ой, Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой тохиосон ч “Ковид 19” цар тахлаас шалтгаалан ахмадуудтайгаа уулзаж чадаагүй ч аюул холдсон энэ боломжийг ашиглан уулзаж, хүндэтгэл үзүүлж буйгаа тэмдэглэн хэлээд Улсын Их Хурал, түүний Тамгын газрын онцлог үйл ажиллагаа, өөрчлөлт, шинэчлэл, дэвшүүлэн ажиллаж буй томоохон зорилтын хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө.


Түүнчлэн ахмад ажилтнуудынхаа туршлага, зөвлөгөөг авч ажилладгаа илэрхийлэн, төрийн ажлын арвин мэдлэг, туршлагаас суралцах нь хойч үеийн бидэнд үнэлж баршгүй чухал байх болно гээд төрийн алба, хууль тогтоох дээд байгууллагад чин Улсын Их Хурлын Тамгын газрын Ахмадын хороо нь Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал болон Улсын Их Хурлын гишүүн, мөн Тамгын газарт ажиллаж байсан 98 ахмад ажилтантайгаас 63 нь өнөөдрийн уулзалт, арга хэмжээнд хүрэлцэн ирснийг Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга С.Батбаатар дурдлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top