Онигоо: Ерөнхийлөгч болоход яах хэрэгтэй вэ?

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 07

 

Нэгэн эр  Төрийн ордон руу залгаад:

-Ерөнхийлөгч болоход яах хэрэгтэй вэ? гэхэд хариуд нь:

-Чи тэнэг юмуу гэхэд нөгөө эр:

-Бас тийм юм шаарддаг юмуу гэжээ.

---------------------------------------

Эмэгтэйчүүдийн эмч хөдөө орон нутагт үзлэг хийж яваад нэг эмэгтэйг загнаж байна.

- ... үгүй чи долоо хоногт ядаж нэг удаа ч болов усанд орж байгаач.

- Паах. Би ямар галзуу биш дээ.

---------------------------------------

Галт тэргэнд явсан нэг залуугийн гэдэс нь эвгүйрхээд жорлонд очтол бас нэг тийм хүн байгаа бололтой гардаггүй гэнэ. Нөгөө эр аргаа бараад тасалгаандаа буцаж ирээд цонхоороо чацга туучихжээ. Гэтэл зам засч байсан эр уурлан:

-Өө, муу түнтгэр толгойт муу новш минь. Би чамайг танина шүү. Нүүр лүү нулимаад байхдаа яадаг юм бэ?

----------------------------------

Дарга:

-Таныг ажлаас халлаа.

-Яалаа гэж. Би таныг хүндэтгэдэг шүү дээ.

-Та намайг хүндэтгэж байгаад өгсөн нэг юмыг чинь би эхнэртэйгээ хуваалцчихаж.

-----------------------------------

Шинэ орос захирал шинэ нарийн бичгийн даргатай болов.

-Рита “Суббота” гэдэгт чинь хоёр “б” ордог шүү дээ.

-Би мэднэ ээ. Харин энэ компьютер чинь ганцхан л “б” үсэгтэй юм байна лээ.

------------------------------------

“Ж” үсгээр эхэлсэн гэрийн амьтан? /Жоом/

“Х” үсгээр эхэлсэн гэрийн амьтан? /Хоёр жоом/

“Б” үсгээр эхэлсэн гэрийн амьтан? /Бас нэг жоом/

"З” үсгээр эхэлсэн гэрийн амьтан? /Зєндєє жоом/

“С” үсгээр эхэлсэн гэрийн амьтан? /Сүрэг жоом/

“А” үсгээр эхэлсэн гэрийн? /Аймар их жоом/

Жаал хүү ээжээсээ энэ бичиг юу гэж байна? гэж асуухад ээж нь:

-Ялааны хор гэж бичсэн байна шүү дээ гэхэд:

-Ялааны хор гэж биччихээд байхад идээд үхээд байдаг ялаанууд ямар тэнэг амьтан бэ гэжээ.

-----------------------------

 

Цэлмэг 6 настай. Автобусаар явж байхдаа замд тааралдсан сурталчилгааны самбаруудыг чанга дуугаар уншиж байв. Ээж нь залхаж, цүнх рүүгээ гараа явуулан:

-Хэрэв чамайг боливол алим, эсвэл чихэр өгнө шүү. Чи алийг нь сонгох вэ? гэж асуув. Хүү сурталчилгааны ээлжит самбараа уншин:

-Би аюулгүй сексийг сонгож байна гэв.

------------------------------

Вовка нэг удаа хичээлээсээ ирээд санамсаргүй ээжийнхээ өрөөний түлхүүрийн нүхээр шагайтал ээж нь хамаг хувцсаа тайлчихсан "Би эр хүн хүсэж байна" хэмээн толины өмнө хүзүү мөрөө илэн зогсож байв. Дараагийн өдөр шагайтал ээж нь эр хүнтэй байж байнгуут Вовка гялалзтал гүйн өрөөндөө ороод толиныхоо өмнө хувцсаа тайлан "Би унадаг дугуй хүсэж байна. Би сега тоглоом хүсэж байна" гэжээ.

------------------------------

 5 настай Женя охин:

-Ээж ээ, би таны гэдсэн дотор яаж багтаж байсан юм бэ? Таных их жижигхэн шүү дээ.

-Чи цагираглаад сууж байсан юм.

-Сууж байсаан?

-Харин тийм ээ.

-Тэнд чинь сандал яаж багтсан юм бол?

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top