“Сонгууль 2012 - Их Сунгаа” олон нийтийн санал асуулга дүнгээ гаргалаа

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 07

          Сонгуулийн Менежментийн Төвөөс зохион байгуулсан “Сонгууль 2012 – Их Сунгаа” улс төрчдийн чансаа тодорхойлох олон нийтийн санал асуулга 6-р сарын 1-нээс 7-р сарын 7-ны хооронд амжилттай явагдаж өндөрлөлөө.

          Санал асуулгыг хоёр үе шаттай зохион байгуулсан бөгөөд нэгдүгээр үе шатанд 1200 улс төрч нэр дэвшсэнээс интернэт санал асуулгаар 520 улс төрч хоёрдугаар шатанд шалгарч үлдсэн. Хоёрдугаар шатанд шалгарч үлдсэн улс төрчдөд интернэт болон мессежээр иргэд сонгогчид санал өгсөн бөгөөд 26 тойрог бүрт хамгийн өндөр санал авсан 10 улс төрч өнөөдөр /2011.07.07/ ийнхүү тодорч байна.

Бүх тойргоос шалгарсан нийт 260 улс төрчөөс хамгийн өндөр санал авсан 100 улс төрчийг санал авсан эрэмбээр нь жагсаалаа. Тойрог бүрт амьдарч байгаа иргэдийн тоо, интернэт хэрэглэгчдийн тооноос хамааран тойргуудын нийт санал харилцан адилгүй гарсан байна. Тиймээс таны дэмжсэн улс төрч тойрогтоо хамгийн өндөр чансаатай улс төрчөөр шалгарсан ч улсын хэмжээнд хамгийн өндөр санал авсан 100 улс төрчийн жагсаалтанд багтаагүй бол дээрх нөхцөл байдалтай нийцүүлэн ойлгох нь зүйтэй.

Бидэнтэй хамтран ажилласан Zindaa.mn сайтын хамт олонд талархал илэрхийлье.

Санал асуулгад идэвхтэй оролцсон нийт иргэд, сонгогчид та бүхэндээ зохион байгуулагчдын зүгээс мөн халуун талархал илэрхийлье.

Сонгогдсон тойрогтоо хамгийн өндөр санал авсан энэ цаг үеийн хамгийн Өндөр Чансаатай улс төрчдөдөө баяр хүргэж, цаашдынх нь ажил үйлст амжилт ерөөе.

Сонгуулийн Менежментийн Төв

Top