Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлтийн үеэр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргасан билээ. Монголчууд их хааныхаа хөрөг дүрийг хоймортоо хүндэтгэн дээдэлж ирсэн уламжлалтай бол энэ уламжлал зарлиг болж айл өрх төдийгүй албан байгууллага бүр ёсчлон дагаж, сахин биелүүлэх үүрэгтэй болов. Хаадын хөрөг дүрийг харуулсан түүхэн зургууд олон байдаг ч эш хөрөг нь мөн эсэхэд маргаантай, эргэлзээтэй ханддаг. Энэ талаар “Төрт Ёс, Хаадын Сан”-гийн тэргүүн, зохиолч, орчуулагч, түүх судлаач Д.Гүн-Үйлстэй ярилцсан юм.
-Хамгийн эхлээд сэрэг дүр, хөрөг дүр, эш дүрийн ялгаатай утга агуулгыг тодорхойлж өгнө үү?
-Эртний түүхэн хүмүүнийг анхлан зурж дүрсэлсэн эх хөргийг эш хөрөг гээд байгаа юм. Зарим судлаач эш дүр гэж ярьдаг нь эш хөрөг дээрх тэр л дүр төрх гэсэн үг.
Эш хөрөг нь хаад, хатад, ихэс дээдсийн тухайд ихэвчлэн яригдах бөгөөд гэгээнтнүүдийн лагшин дүрийн тухайд ч яригдах нь бий. Ухаандаа, Чингис хааны эш хөрөг гэвэл, түүний дүр төрхийг хамгийн анх баримтлан буулгасан хөргийг хэлж байгаа хэрэг. Тухайн хөргөөс өмнө их хааны өөр ямар нэгэн хөрөг зураг байсан байх бололцоогүй гэсэн үг. Тийм учраас эш хөргийг хамгийн анхдагч, бодит дүрийн илэрхийлэл, цор ганц хувь гэж ойлгож болно. Цор ганц болохоор тэр нь улс гүрний тэргүүний мэдэлд, алтан сан хөмрөгт л хадгалагдаж таарна.
Гэтэл тахилга тайлга, ёслол тахилгын сүм зэрэгт зориулан Чингис хааны хөргийг хуулбарлан толилуулах шаардлага нэг бус удаа гарч байжээ. Чингис хаанд зориулсан ёслол хөрөг зурагтай байвал улам л сүр жавхлантай, сүнс сүлдтэй болж таарна. Тэгээд хуулбарлах болж. Тэгэж хуулбарласан хөргийг олон газар тахиж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. “1322 оны аравдугаар сард Тайзу хааны тайлгын харшийг шашныг мандуулагч сүмд байгуулав” гэж Шадбал хааны шастирт, “1324 оны наймдугаар сард Хотол буянт сүмд Тайзу, Тайзун хаадын гэгээн төрхийг тахих зарлиг буулгавай” гэж Есөнтөмөр хааны шастирт, “1340 оны цагаан сараар Тайзу, Тайзун, Руузон хаадын гэгээн дүрийг чулуун бурханы сүмд тахивай” гэж Тогоонтөмөр хааны шастирт тус тус тэмдэглэсэн байдаг. “1322 оны аравдугаар сард Тайзу хааны тайлгын харшийг шашныг мандуулагч сүмд байгуулав” гэж Шадбал хааны шастирт, “1324 оны наймдугаар сард Хотол буянт сүмд Тайзу, Тайзун хаадын гэгээн төрхийг тахих зарлиг буулгавай” гэж Есөнтөмөр хааны шастирт, “1340 оны цагаан сараар Тайзу, Тайзун, Руузон хаадын гэгээн дүрийг чулуун бурханы сүмд тахивай” гэж Тогоонтөмөр хааны шастирт тус тус тэмдэглэсэн байдаг. Юань улсын үе гэсэн үг шүү дээ. Магадгүй их эзнийг мандаан бишрэх сэтгэлээр хан ван ноёд онцгой тохиолыг ашиглан ордны зураачдаар хуулбар хийлгэж байсныг ч үгүйсгэхгүй.
Өөрөөр хэлбэл, Чингис хааны эш хөргийн хуулбар нэг бус байжээ. Нэгэнт хуулбар юм чинь тэдгээрийг эш хөрөг гэх аргагүй. Эш хөрөгнөөс өнгө будаг, зураас татлагын зөрөөгүй хуулбарласан ч тэр нь эш хөрөг гэгдэх боломжгүй. Гэхдээ эш хөрөг биш ч гэлээ хуулбар зурагт тэр хүний дүр хадгалагдах нь ойлгомжтой.
Олон жил зурж боловсорсон, ордны мэргэшсэн зураач нар тэр тусмаа дүр төрх тал дээр юу гэж алдаа гаргах вэ. Өнөөдрөөр жишээлэхэд л ойлгомжтой. Жишээ нь, намайг ч юм уу, эсвэл чамайг ямар ч зураач зурсан яг л өөрийн дүр төрхөөрөө л чи бид хоёр гарна биз дээ.
Тэрэн шиг хичнээн хуулбарласан ч дүр төрх, үзэгдэх харагдах байдлын ялгаа гарахгүй гэсэн үг. Тэгэхлээр эш хөрөгнөөс хуулбарласан зурагнуудад дүр төрх зөрж өөрчлөгдөх нь үгүй. Энэ л тогтсон дүрийг эш дүр гээд байгаа хэрэг. Харин сэрэг дүр гэдэг нь тухайн дүр төрх, нүүр царайны илэрхийллийг хадгалж хөрөг зургийг шинээр бүтээх үйл явц юм. Ташрамд хэлэхэд, хөрөг гэхээр манайхан цээж хөрөг, Европын портрет гэсэн ойлголттой дүйцүүлж бодоод байдаг. Үнэндээ тийм биш. Монголчууд чулуун хөрөг, шүтээн хөрөг гэхчилэн нэрлэдэг нь ихэнхдээ бүтэн биеийн зураг байдаг.
-Үе үеийн хаадын хөрөг дүрийг баримтлан үлдээсэн түүхэн явц өөр, өөрийн гэсэн онцлогт тусгалтай байсан байх, тийм үү?
-Аливаа улс үндэстний түүх урлагийн түүхтэйгээ салшгүй холбоотой байдаг. Дуу хуур, ардын зохиол, бүжиг биелгээ, наадам цэнгээн, уран дарханы урлал, дүрслэх урлаг гээд бидний буй болгосон соёлын олон талт өв тэр чигээрээ манай түүхийн үр хөврөл юм. Түүх соёлын нэгэн туурвилаас өөр шинэ туурвил ундран гардаг нь зүйрлэвэл усны тунгалаг эхээс шинэ гол мөрд үргэлжлэн үүсдэгтэй агаар нэг. Яг л энэн шиг Хубилай хааны соёрхон баталсан Чингис хааны хөргийн хэв маяг, зургийн арга барил нь Монголын Юань улсын хаадын хөрөг зургийн эх загвар болсон гэж үзэж болно. Чингис хаанаас эхлээд Өгэдэй, Хубилай, Төмөр, улмаар манай хамгийн нялх хаан Ринчинбал хүртэл найман хааны зураг ерөнхийдөө хэв загварын хувьд ижил. Монгол Улсын хоёрдугаар далай их хаан Өгэдэйгээс хойших зургаан хааныг амьд сэрүүнд нь зурсан байж таарна. Тиймээс дүр төрхийн хувьд эргэлзэх зүйлгүй бөгөөд ордны зураачид их хааны хөргийн загварыг голчлон ашигласан нь харагддаг. Чингис хааны адилаар зөвхөн хаад гэлтгүй хатдын нүүрийг ч эгц урдаас нь шахуу зурсан нь тухайн үеийн нийтлэг хэв шинж биш юм. Ингэхдээ шунх, байгалийн шороон буюу эрдэс будаг ашиглаж, хуурай будгийг маш бага усанд найруулан давхарлаж будсан байдаг.
Чингис хаан, Хубилай хаан хоёр хүрээтэй үстэй малгай өмссөн бол Өгэдэй хаан хэлбэр ондоо булган малгай, дөрвөлжин захтай дээл өмссөн байдаг. Харин бусад хаад нь сувдаар чимсэн цан мэт малгай өмсжээ. Хүрээтэй булган малгай нь урьдын монголчууд хийгээд нүүдэлч соёлын холбоог илтгэдэг бол “цан” малгай нь монголчуудын ноёрхолын цэргийн шинжийг тодотгодог гэдэг. Монголчууд төв Хятадыг байлдан эзэлснийхээ дараа огт өөр хэл соёлтой, хувцас хунар, царай төрх, ер нь бүх зүйлээрээ ондоо улс үндэстнүүдийг захирах болсон ч эзэнт гүрний хэмжээгээр Монголын соёлын нөлөөг тусгаж, үндэсний ёс бэлгэдлээ хадгалж л байж дээ. Нэг талаас Монголын Юань улсаас өмнөх Сүн зэрэг улсын хаад хатдын хөрөг зураг бүтээж байсан уламжлалыг үргэлжлүүлэх, нөгөө талаас тухайн үедээ Хятад болон Азийн олон орныг эрхшээж байсан монгол хаадын бэлгэдэлт дүр төрхийг толилуулах нь зайлшгүй байсан тул эдгээр хөрөг бүтээгдэх нь жам ёсны зүйл байсан гэж үзэж болно. Тайваний ордон музейн цуглуулгад гэхэд л Сүн, Юань, Мингийн үеийн хаад, хатдын маш олон зураг байдаг нь 700 шахам жилийн хугацаанд тэдгээр улс хэрхэн хувирч өөрчлөгдсөнийг харуулах нэг ёсны баримт нотолгоо болдог.
-Монголын хаадын эш хөргийн түүхэн олдвор өдгөө хамгийн үнэн бодитоор хадгалагдаж буй хэдэн газар байна вэ, ихэнх нь хил давсан шиг?
-Одоогоор мэдэгдээд байгаа Чингис хааны хоёр л хөрөг бий. Нэг нь Бээжингийн Дундад улсын түүхийн музейд, нөгөө нь Тайваний Тайпей дэх үндэсний ордон музейд байгаа. Одоо Бээжинд байгаа манай их хааны хөргийг Хубэй мужийн Цэнь Хуань гэгчийн үр хүүхдүүд хадгалж байсныг 1953 онд Бээжингийн түүхийн музейнхэн олж авсан байдаг. Тэр Цэнь Хуань гэгч нь ХХ зууны эхэн үед Юан Ши Кайн цэргийн нэг хурган дарга байсан бөгөөд манай орноор явж байхдаа нэг монгол ноёноос энэ хөргийг олж авсан гэдэг. Тэр хөргийг мэргэжилтнүүд судалж, цаас, будаг, дүр дүрслэл, барласан бичээс, зурсан арга барил зэргийг нь нарийн шинжлээд энэ хөрөг нь Юань улсын үеийн зураачийн бүтээл болохыг тогтоосон. Энэ хөрөг нь “Юань улсын түүх, тайлга тахилгын тэмдэглэл”-д гардаг Хорихосуны зурсан хөрөг байж мэдэх бөгөөд монголчууд Дайдү хотоос ялагдан гарах үеэрээ авч явсныг Монголын нэгэн язгууртан үе улираан хадгалж байсан байх магадлалтай юм. Тайваньд байдаг хөрөг нь Манжийн хааны ордны Ноншиун харш дахь зургийн цуглуулганд байжээ. Эртний хаад хатад, алдарт сайд түшмэдийн 500 орчим хөрөг байсныг Тэнгэр тэтгэгчийн арван гуравдугаар он буюу 1748 онд хааны зарлигаар хураан хадгалсан гэдэг. Гэхдээ уг хөргийг хуулбар гэж үздэг.
-Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар Чингис хааны эш хөргийг тахин шүтэж, дээдлэн хүндлэх тухай зарлиг гарлаа шүү дээ. Судлаач хүний хувьд Их хааны эш хөрөг энэ мөн гээд батлан нотлох судалгаа танд хэр бий вэ?
-Тийм ээ, энэ наадмаар Ерөнхийлөгч маань сайхан зарлиг гаргалаа. Өмнөх үеийн Ерөнхийлөгчид “Монголын нууц Товчоон”, морин хуур залах зарлиг гаргаж байсан. Эдгээр нь арга байхгүй манай монголчуудын ёс төр, уламжлал, ур ухаан, философи, нүүдэлч соёл оршихуй нэвт шингэсэн үндэсний бэлгэдэлт зүйлс юм аа. Энэ удаа их эзэн Чингис хааны эш хөргийг айл гэр, албан байгууллагууд баримтлан залах зарлиг айлдварыг төрийн тэргүүн гаргасан нь цагаа олсон шийдвэр гэж үзэж байна. Монгол хүний суу билиг, чадал чансаа, нөөц боломжийг дэлхий нийтэд таниулсан хүн бидний бахархал байхаас яах билээ. Хүн төрөлхтөнд маш том үр нөлөө үзүүлж, түүний хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагаагүйгээр дэлхийн түүхийг төсөөлөх аргагүй учраас манай Чингис хааныг Америкийн “Вашингтон пост” сонин мянганы хүнээр тодруулсан шүү дээ. Өнөөдөр бидэнд юу хамгийн их дутагдаж байгаа билээ гэвэл эв нэгдэл Тэгвэл Чингис хаан бол монголчуудын эв нэгдлийн бэлгэ тэмдэг юм. Бас монголчуудын оршин тогтнохуйн баталгаа, үндэсний бахархал юм.
Чингис хааны эш хөргийн үнэн мөний тухайд олон зүйл яримааргүй байна. Тэр 750-иад жилийн өмнө зурагджээ. Түүхийн урт удаан оршилтой харьцуулахад багахаан хугацаа. Бүх зүйл өнгөрсөнд тэмдэглэгдээд үлдчихсэн. Түүхэн үйл явдал, түүхийн философийг судалдаг бүхэл бүтэн шинжлэх ухаан бий. Урлагийн бүтээл төдийгүй аливаа үлдэц, олдворыг судалдаг, насыг нь тогтоодог арга ч бий. Шинжлэх ухаанд итгэхгүй өөр юунд итгэх билээ. Хааны зарлиг айлдвар он сартайгаа, ордны зураачид нэр устайгаа, зурагдсан хөрөг нь бидний өмнө үг хэлэх нь үү гэлтэй хоймор залаастай байхад юунд эргэлзэх билээ дээ.
-Мөн хаадын хөргөөс гадна уран баримал зэрэг өөр төрлөөр олонтаа дүрсэлсэн байдаг шүү дээ. Төрийн ордны гадаа Их хаанаа заллаа, удахгүй Чингис хааны музейд залах гэж байна шүү дээ?
- Би хэдэн жилийн өмнө “Чингис хаан: Эш хөргийг баримтлах их эзний дүр төрх” гэж ном гаргасан. Тэр бүтээлдээ Чингис хааны эш хөргийг гэрэл сүүдрийн ялгаралтай, реалист чиглэл рүү шилжүүлэх урлагийн инженерчлэлийн аргаар хувиргалт хийж үзсэн юм. Өөрөөр, хэлбэл хавтгай буюу зураасан зураг дээрх дүрслэлээс бодит дүрслэлд хувиргаж, хааны царай төрхийг тодруулах оролдлого хийсэн. Хааны тэрхүү дүр түүхэн ном сударт тэмдэглэгдсэнтэй ерөнхийдөө тохирдог. Гадаадад яс үсний үлдэцээс хүртэл хүний царай зүсийг гаргаж ирээд байхад бид бэлэн хөрөг зурагнаас хааныхаа дүрийг тодруулж яагаад болохгүй гэж. Энэ бүхнийг таны асууж байгаа дүрслэх урлагийн бүтээл туурвигчдад зориулсан юм. Уран зураг, баримал, рельеф, хөөмөл гээд дүрслэхийн бүтээлүүдэд нэг л царай төрхөөр илэрхийлдэг болчихвол уг нь зөв юм. Тэгэж байж хааны царай “тогтоно”. Эс бөгөөс ойлгохын аргагүй олон янзын царай зүстэй Чингис хаанууд төрсөөр байх болно. Уран бүтээлчийн эрх, сэтгэлийн дуудлага гэхчлэн гоё сайхан үгээр далдалж болох ч нэг л дүр төрхөөр тогтчихвол ядахнаа ирээдүй хойч үеийнхэнд хэрэгтэй юм даа.
Барималын тухайд гэвэл, ордны өмнөх хааны баримал болон Намдаковын хүүхэд хөгшид айж зочмоор арзайж сэрзийсэн баримал хоёр санаад орж байна. Сүүлийнх нь гэхэд, шинэ үеийн сонин содон урсгал, уран бүтээлчийн хийсвэр сэтгэлгээ энэ тэр гэдэг л юм. Гэхдээ ойлгомжгүй, сэтгэлд хүйт оруулам тийм бүтээл ямар ч -изм байсан монгол бэлгэдлийн уламжлал, тэр тусмаа Чингис хааны дүрийн хувьд тохирохгүй. Хааныг дүрслэе гэвэл монгол бэлгэдлийг орхигдуулж огт болохгүй. Ордны өмнөх баримал нэг л хөшүүн... “Чингис хаан” музейн дээд хэсэгт хийгдэх их эзний баримлын хэв загварын талаар миний бие зөвлөлдөх хэсэгт орж саналаа хэлсэн.
-Төрийн ордны гадаах их хөрөг болон Хэнтий аймагт залсан хөшөө, эш хөргүүдийг ямар түүхч, судлаачдаас зөвлөгөө авч хийсэн бол?
-Их бага ямар нэг хэмжээгээр түүхэн сэдэвт баримал, хөшөө дурсгал, бүтээн байгуулалт хийхийн тулд мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах хэрэгтэй. Мэргэжлийн хүмүүс гэдэгт түүхч, ёс бэлгэдэл судлаач, инженер, дизайнеруудыг хамруулж байна. Тэгэхгүй бол хэл ам салахгүй, хөрөнгө мөнгөөр ч хохирно. Тэд хэнээс ямар зөвлөгөө авсныг би мэдэхгүй. Ер нь уран сэтгэмж, ер бусын шийдэл гэдэг хүн бүхний цээжнээс гардаг юм биш л дээ.
-Тухайн үед хаадын эш хөрөг үлдсэн зоосон мөнгөн тэмдэгт, зарлиг, гэрэгэ зэрэг нь таны бүтээсэн номуудад хэрхэн туссан бэ?
-Таны дурьдсан бүх зүйл “Төрт Ёс, Хаадын Сан”-гаас гарсан “Монгол хаад” цуврал болон түүхийн бусад бүтээлүүдэд буй. Ил хаадын үед дэлдүүлсэн зоос зонхилдог тул тэнд Юаний үеийн эш хөргүүд байх боломжгүй. Зарлиг, гэрэгэ тэргүүтэнд ч ялгаагүй.
- Түүх, соёлын чиглэлээр эрхлэн гаргасан номуудаас олон улсын судлаачдын бүтээл хэр туссан байдаг вэ, тэнд хаадын эш хөрөг, түүхэн олдворын талаар хэрхэн өгүүлсэн байдаг вэ?
-Бид ШУА-ийн Түүхийн хүрээлэн болон Их дээд сургуулийн эрдэмтэдтэй нягт хамтран ажилладаг. Тиймээс манай байгууллагаас гарсан номуудыг мэргэжлийн бүтээл гэж ойлгож болно. Эрт эдүгээгийн олон хэлний сурвалж хэрэглэгдэхүүн, тухайлбал монголоос гадна хятад, орос, араб, перс, солонгос, англи, франц зэрэг олон хэл дээрх түүхэн баримтуудыг ашиглаж бичсэн эрдэмтэн судлаачдын бүтээл зонхилдог гэсэн үг. Монгол хаадын эш хөргийн талаар хамгийн сайн судалгаатай нь Монголын болон Хятадын судлаачид байдаг. Хаадын хөргийн талаарх гол сурвалжуудын нэг болох “Юань улсын уран зураг, уран баримал” гэж бүтээл буй. Тэнд Юаний хаад, хатдын хөргийг эхэлж зураад, дараа нь торгон дээр нэхдэг байсан тухай тэмдэглэсэн байдаг. Харамсалтай нь тэр нэхмэл хөргүүдээс нэг нь ч үлдсэнгүй. Монгол судлаачдаас “Чингис хааны товчоон” хоёр боть ном бичсэн Өвөр Монголын Сайшаалт гуай, манай эрдэмтэн Д.Баяр гуай тэргүүтнээс эхлээд шинэ цагт А.Пунсаг гуай, молхи мань мэтийг нэрлэж болох байх.
-Олон улсад Чингис хааныг зэрлэг балмад, хорлон сүйтгэгч гэх мэтээр сөрөг байдлаар ярих нь олонтаа. Түүх гуйвуулна гэж айхтар юм байна аа...?
- Би нэг үгийг тоглоом шоглоомоор хэлдэг юм. Чингис хаан энэ дэлхий ертөнцийг энхжүүлэн амаржуулна гэж амласан. Бодоод байхад, эзэлж аваад захирахаас өөрөөр яаж ч энхжүүлэн амаржуулах билээ. Бүхнийг илд мэс, эр бяраар шийдэж явсан эрт дундад зуун шүү дээ гэж. Энэ үг үнэний ортой. Гэхдээ Чингис хаан дайтах байлдахын дон тусчихаад яваад байсан юм огт байхгүй. Тусгаар тогтнолоо бататгах, харь улсын дарамт шахалтыг сөрөн зогсох, эдийн засгийн асуудлаа нааштайгаар шийдэх, хулгайч урвагчдаас ял асуух гээд олон шалтгаанаар довтолж байсан нь улмаар өргөжиж дэлхийн хэмжээний эзэнт гүрэн үүссэн хэрэг. 1206 оноос хойш аваад үзэхэд л ойлгомжтой. Чингис хаан Их Монгол Улсаа байгуулаад хөрш улсуудаар хүлээн зөвшөөрүүлэх, газар нутгийнхаа аюулгүй байдлыг хангах, гадаад улс орнуудтай эдийн засаг, худалдааны харилцаа тогтоохыг зорьсон боловч түүний санаснаар болсонгүй, улсыг нь дорд үзэж, элч нарыг нь алж талж, доромжилсон тул асуудлыг хүчээр шийдэхээс аргагүй болсон шүү дээ.
Монголчуудын сүр хүчит довтолгоонд хэн нь ч тэсэж үлдээгүй бөгөөд олуулаа нийлээд ч хүчин мөхөстсөн. Хэрвээ оросууд тэр хэвээрээ байсан бол бие даасан, өөрийн гэсэн туг сүлдтэй улсууд хожим хойно ч өөрийн эрх мэдлээ хадгалан барихыг эрмэлзэх нь гарцаагүй байсан бөгөөд сайн дураар нэгдэх эсэх нь ч туйлын эргэлзээтэй байв. Түүхэнд хэрвээ гэсэн үг байдаггүй. Оросуудын бахархал болсон Невийн хэмээх Александр Бат хааны хуурай хүү шахуу байсан гэхээр монголчуудын зангараг харагдаж байгаа юм. Хожим, монголчуудтай холбогдсон нөхцөлд л Оросын язгууртнууд эрх мэдэл эдэлдэг, тодорхой албан тушаалд хүрэх боломжтой байжээ. Хятадын олон хэсэг улсыг ч монголчууд л нэгтгэж өгсөн. Хятадууд энэ нөхцөлийг ил тод ярьж, талархангуй хандлагаа илэрхийлдэг бол оросууд энэ нөхцөлийг сөхөж ярихыг ч хүсдэггүй. Л.Гумилёв зэрэг цөөн тооны эрдэмтэд л үүнийг баримт судалгаатай хэлдэг байсан даа. Тиймээс бидэнд одоо зөөлөн хүчний бодлого хэрэгтэй. Гадаад дотоодод түүхээ зөвөөр сурталчлан таниулж, монголчуудын үзэл санааг алгуурхан таниулах хэрэгтэй.
-Гадаад улс орнууд манай хаадын түүхийг өөрсдөдөө хамаатуулж, олон ангит сериалыг хэт гуйвуулж, огт өөр дүр дүрслэл, хувцас хэрэглэлтэй гаргадаг шүү дээ. Энэ тал дээр манай судлаач, түүхчид дуугардаг, өөриймсөж хамгаалж харамладаг хүн байна уу?
-Бид хувцас хэрэглэл, дүр дүрслэлээ өөрсдөө тодорхой болгоогүй байхад гадныхан хэр юм бэ дээ. Хоёр жилийн өмнө байна уу, Соёлын Яамнаас зарласан шалгаруулалтанд “Монголын Нууц Товчоон”-д гардаг түүхэн хүмүүсийн хөрөг дүр, хувцас эдлэл, өмсгөл зүүсгэл зэргийг түүхэн бодит баримт судалгаанд нийцүүлэн тодорхой харуулсан зураг хийх төсөл өргөн барьсан боловч яагаад ч юм татгалзсан.
Одоо яг тийм угсаатны зүйн элементүүд, монголчуудын дүр төрхийн нэгдсэн судалгааг багцалж гаргах цаг нь болсон. Тус тусдаа, ганц нэгээр хийгдсэн судалгаа бол байдаг юм. Манай түүхийг гуйвуулсан гадны бүтээлүүдийг шүүмжилж, улс орон, уран бүтээлчдэд нь хүртэл дуугардаг хүн байхгүй дээ. Өвөр зуураа л шүүж ярилцахаас биш. За тэгээд шүүмжлээд ч гадныхан тоохгүй. Тэднийг зөв “шпи”-гээр хангаж өгөх, монголчуудын тухай хийх кинонд зөвлөгөө өгөх хэмжээнд санал тавибал харин яадаг юм бол.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 44 )
zarim neg vl bvteh garuud udam sudaraa hen gdge medcheed ooroosoo tom yarij surmaar ium
УХААНТАЙ ✍
эх түүхээрээ бахархаж санаа тэгшхэн явна гэдэг монголчуудийн бахархал
эх түүхээрээ бахархаж санаа тэгшхэн явна гэдэг монголчуудийн бахархал
эх түүхээрээ бахархаж санаа тэгшхэн явна гэдэг монголчуудийн бахархал
бусдын коммент дээр элдэв шалиг юм бичдэг нь удам түүх бхгүй үл бүтэх гарууд бдг шдэ
\nбусдын коммент дээр элдэв шалиг юм бичдэг нь удам түүх бхгүй \nтэнэг хул/ч нар бдг шдээ!!!
нэг муу халтар өөрийнхөө угшилийг ч мэдэхгүй түүх судлаач хүнтэй цэц булаалдан хаха
нэг муу халтар өөрйнхөө угшилийг ч мэдэхгүй бж түүх судлаач хүнтэй цэц булаалдан
төрт ёс хаадийн сан зохиолч Л.Түдэв гуай нарын үүсгэн байгуулсан төрийн бус байгууллага шинэ сонин мэдээлэл хүргэсэн баярлалаа
түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа уг нь хар бол угшил нь хар гдг зарим нэг эргүү гарууд бх юмаа төрт ёс хаадийн сан зохиолч Л.Түдэв гуай нарын үүсгэн байгуулсан төрийн бус байгууллага
түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа уг нь хар бол угшил нь хар гдг зарим нэг эргүү гарууд бх юмаа төрт ёс хаадийн сан зохиолч Л.Түдэв гуай нарын үүсгэн байгуулсан төрийн бус байгууллага
түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа уг нь хар бол угшил нь хар гдг зарим нэг эргүү гарууд бх юмаа төрт ёс хаадийн сан зохиолч Л.Түдэв гуай нарын үүсгэн байгуулсан төрийн бус байгууллага
Энэ нэг хөөрчихсөн гар бна шүү. Өөрийгөө түүхч гээд бодчихсон. Наад захын түүхийн мэдлэг байхгүй
Энэ нэг хөөрчихсөн гар бна шүү. Өөрийгөө түүхч гээд бодчихсон. Наад захын түүхийн мэдлэг байхгүй
Энэ нэг хөөрчихсөн гар бна шүү. Өөрийгөө түүхч гээд бодчихсон. Наад захын түүхийн мэдлэг байхгүй
Энэ нэг хөөрчихсөн гар бна шүү. Өөрийгөө түүхч гээд бодчихсон. Наад захын түүхийн мэдлэг байхгүй
Энэ нэг хөөрчихсөн гар бна шүү. Өөрийгөө түүхч гээд бодчихсон. Наад захын түүхийн мэдлэг байхгүй
Энэ нэг хөөрчихсөн гар бна шүү. Өөрийгөө түүхч гээд бодчихсон. Наад захын түүхийн мэдлэг байхгүй
Энэ нэг хөөрчихсөн гар бна шүү. Өөрийгөө түүхч гээд бодчихсон. Наад захын түүхийн мэдлэг байхгүй
Энэ нэг хөөрчихсөн гар бна шүү. Өөрийгөө түүхч гээд бодчихсон. Наад захын түүхийн мэдлэг байхгүй
Энэ нэг хөөрчихсөн гар бна шүү. Өөрийгөө түүхч гээд бодчихсон. Наад захын түүхийн мэдлэг байхгүй
Энэ нэг хөөрчихсөн гар бна шүү. Өөрийгөө түүхч гээд бодчихсон. Наад захын түүхийн мэдлэг байхгүй
Энэ нэг хөөрчихсөн гар бна шүү. Өөрийгөө түүхч гээд бодчихсон. Наад захын түүхийн мэдлэг байхгүй
Энэ нэг хөөрчихсөн гар бна шүү. Өөрийгөө түүхч гээд бодчихсон. Наад захын түүхийн мэдлэг байхгүй
Энэ нэг хөөрчихсөн гар бна шүү. Өөрийгөө түүхч гээд бодчихсон. Наад захын түүхийн мэдлэг байхгүй
Энэ нэг хөөрчихсөн гар бна шүү. Өөрийгөө түүхч гээд бодчихсон. Наад захын түүхийн мэдлэг байхгүй
Энэ нэг хөөрчихсөн гар бна шүү. Өөрийгөө түүхч гээд бодчихсон. Наад захын түүхийн мэдлэг байхгүй
Энэ нэг хөөрчихсөн гар бна шүү. Өөрийгөө түүхч гээд бодчихсон. Наад захын түүхийн мэдлэг байхгүй
Энэ нэг хөөрчихсөн гар бна шүү. Өөрийгөө түүхч гээд бодчихсон. Наад захын түүхийн мэдлэг байхгүй
Энэ нэг хөөрчихсөн гар бна шүү. Өөрийгөө түүхч гээд бодчихсон. Наад захын түүхийн мэдлэг байхгүй
Энэ нэг хөөрчихсөн гар бна шүү. Өөрийгөө түүхч гээд бодчихсон. Наад захын түүхийн мэдлэг байхгүй
Энэ нэг хөөрчихсөн гар бна шүү. Өөрийгөө түүхч гээд бодчихсон. Наад захын түүхийн мэдлэг байхгүй
Энэ нэг хөөрчихсөн гар бна шүү. Өөрийгөө түүхч гээд бодчихсон. Наад захын түүхийн мэдлэг байхгүй
Энэ нэг хөөрчихсөн гар бна шүү. Өөрийгөө түүхч гээд бодчихсон. Наад захын түүхийн мэдлэг байхгүй
Энэ нэг хөөрчихсөн гар бна шүү. Өөрийгөө түүхч гээд бодчихсон. Наад захын түүхийн мэдлэг байхгүй
Энэ нэг хөөрчихсөн гар бна шүү. Өөрийгөө түүхч гээд бодчихсон. Наад захын түүхийн мэдлэг байхгүй
Энэ нэг хөөрчихсөн гар бна шүү. Өөрийгөө түүхч гээд бодчихсон. Наад захын түүхийн мэдлэг байхгүй
Энэ нэг хөөрчихсөн гар бна шүү. Өөрийгөө түүхч гээд бодчихсон. Наад захын түүхийн мэдлэг байхгүй
Энэ нэг хөөрчихсөн гар бна шүү. Өөрийгөө түүхч гээд бодчихсон. Наад захын түүхийн мэдлэг байхгүй
Энэ нэг хөөрчихсөн гар бна шүү. Өөрийгөө түүхч гээд бодчихсон. Наад захын түүхийн мэдлэг байхгүй
Энэ нэг хөөрчихсөн гар бна шүү. Өөрийгөө түүхч гээд бодчихсон. Наад захын түүхийн мэдлэг байхгүй
ЭНЭ ХҮН ХЭН ГЭЭЧ ЮМ.БЭ. УРЬД ХОЖИД СОНСООГҮЙ ХҮН Б/НА. ЯМАР БОЛОВСРОЛТОЙ ХҮН ЮМ БЭ? ТЭРИЙГ НЬ ЭХЛЭЭД НИЙТЛЭЛ БИЧИХДЭЭ ОГТ ДУРДСАНГҮЙ. ТҮҮХИЙ СУДЛАЛЫН ТАЛААР МАШ ГҮЕХЭН МЭДЛГТЭЙ. ТАЙВАНЬД ХАДГАЛАГДАЖ БУЙ ЧИНГИСИЙН ХӨРГИЙГ ХУБИЛАЙ ХААН ОРДНЫ ЗУРААЧААР ӨВӨӨГИЙНХӨӨ ЗАЛУУ НАСНЫ ДҮРСЛЭЛЭЭР БҮТЭЭСЭН ЮМ ШҮҮ ДЭЭ. ЕР НЬ ЭЗЭН ЧИНГИСИЙН ХӨРӨГ ТЭРГҮҮТНИЙГ МЭРГЭЖЛИЙН ЗУРААЧДААР ХЭЛЦҮҮЛЖ ЖИНХЭНЭ АВЬЯАСТАЙ НЭГНЭЭР БҮТЭЭЛГЭХ ХЭРЭГТЭЙ ЮМ. ДАНДАА Л ТАНИЛ ТАЛ АРЫН ХААЛГААР ЯВСААР БҮХ ЮМАН БҮТЭХГҮЙ БОЛЖ ЭНЭ УЛС. ОДОО АРДЧИЛАЛ ГЭДЭГ ТОГТОСНООС ХОЙШ САЯ Л ЭЗЭН ЧИНГИСИЙНХЭЭ ХӨРГИЙГ ЗАЛАХ ЗАРЛИГ ГАРГАДАГ СОНИН
Юань Шикайн хурган даргад их хааныхаа хөргийг өгөөд зогсож байх ямар монгол хүн байхгүй. Ялангуяа Армонголд Юань Шикайн цэрэг гэж орж ирж байгаагүй. 1953 онд хятадууд өвөрмонгол хүнээс дээрэмдэж авсан биз