Магсаржавынх хэмээх айл том болсон хүүхдүүдтэй болохоор бүгд тусдаа гарч, эмгэн өвгөн хоёр ганц ач хүүтэйгээ Төв аймгийн Баянчандмань сумын Хүйтний хөндий гэдэг газар ганц гэрээр амьдардаг байсан. Байсан гэсний учир нь өвгөнийг хонины бэлчээрт, эмгэнийг гэрт нь, ач хүүгийнх нь дэргэд хороосон аймшигт хэрэг гарчээ. Алуурчин жаал хүүг хороолгүй явжээ. Нялх үрийн заяа нь түшсэн юм байлгүй дээ. Хоёрхон настай, хорвоотой танилцаж яваа хэлд орж амжаагүй жоохон амьтан болохоор учраа мэдэхгүй уйлсаар нэг хоножээ.
Талийгаачдын хүүхдүүд үе үе аав ээжийгээ эргэж очдог байсан бөгөөд уржигдар гэртээ ирсэнээр хэргийн талаар анх хүүхдүүд нь мэдсэн байна. Хүүгийн ээж аавыг гэртээ очиход хүүхэд нь нус нулимсандаа хутгалдсан, ээж нь гэртээ бусдын гарт зэрлэгээр хөнөөгдсөн байжээ. Ингээд хэргийн талаар цагдаад мэдэгдснээр өвгөний цогцосыг бэлчээрээс нь олсон байна.
Хэргийн газарт Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Нийслэлийн цагдаагийн газрын ажлын хэсэг хэргийн газарт үзлэг хийж байгаа. Тэдний үзэж байгаагаар шунахайн сэдлээр аймшигт хэргийг үйлдээгүй нь тогтоогдсон байна.Учир нь гэрт байсан бүх эд зүйлс байсан бөгөөд хүний шунал хөдөлгөхөөр эд зүйлс байгаагүй. Одоогоор сэжигтнийг олоогүй гэж хэргийн газар ажилласан шинжээчид мэдээллэж байна.
Хүүхэд айчихна гэж улайг хүртэл хүүхдээс хол хийдэг байхад, хүн чанар, өрөвдөх сэтгэлгүй хүйтэн сэтгэлт алуурчин хоёрхон настай хүүхдийн дэргэд эмээг нь хороож байдаг. Хөөрхий тэр хүүхэд эмээгээ хичнээн дуудаж, яаж уйлж, нэг шөнийг хүйтэн цогцосны дэргэд өнгөрөөсөн бол гэхээс айдас төрнө.
Гэмт хэрэгтэнд гишгэх газар үгүй болохоор баригдаж л таараа. Хоёрын хоёр хүний аминд хүрсэн алуурчин цаазын ял авах нь тодорхой. Харин Ерөнхийлөгчийн өршөөлд л битгий багтчихаасай гэж залбирахаас өөр арга алга.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )