Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хооронд байгуулсан "Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилчид илгээх тухай" Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс солонгос хэлний түвшин тогтоох долоо дахь удаагийн шалгалт авах болсныг мэдэгдье.
1.Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл
Бүртгэл явагдах хугацаа: 2011 оны долдугаар сарын 26, 27, 28-ны өдрүүдэд /3 өдөр/
Бүртгэх цаг: 09:00-13:00, 14:00-18:00 /ажлын цагаар/
Бүртгэх газар: Аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүд /Байнгын оршин суугаа хаягийн дагуу харьяалагдах аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай/
Бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримт:
-Бүртгэлийн маягт /бүртгэх газраас олгоно/
-Бүртгүүлэгчид тодорхой дугаар бүхий нэг л бүртгэлийн маягт олгогдох ба буруу бичсэн тохиолдолд цайруулагч тууз ашиглан засварыг хийнэ.
-Бүртгэлийн маягт дахин олгогдохгүй болно.
-Бүртгэлийн маягт дээр овог нэрийг англи хэл дээр зөв гаргацтай, дармал үсгээр бичих ба овог нэр, төрсөн огноо, бичиг баримтын дугаар зөрөхгүй байх шаардлагатай. Зөрсөн тохиолдолд БНСУ-ын Хууль зүйн яам, Солонгосын Хүний нөөц, хөгжлийн алба нь БНСУ-д нэвтрүүлэхээс татгалздаг болохыг анхаарна уу.
-Гадаад паспорт, эсвэл иргэний үнэмлэх, хуулбарын хамт
-Гадаад паспорт, гадаад паспортгүй бол иргэний үнэмлэхээр бүртгэнэ.
-Иргэний үнэмлэхээр бүртгүүлж байгаа тохиолдолд овог нэрийг англи хэл дээр бичсэн бичилтийг хавсаргасан байх шаардлагатай. /Гадаад паспорт дээр бичигдэх хэлбэрээр/
-3,5 х 4,5 см хэмжээтэй 2 хувь өнгөт цээж зураг /сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх/
-Фото зургийг фотошоп зэрэг тусгай программ ашиглан засвар хийж болохгүй, гадаад паспортны зурагнаас зөрүүгүй байвал зохино.
Шалгалтын хураамж төлсөн баримт
-Шалгалтын хураамж: 30.000 төгрөг
-Шалгалтын хураамжийг Хадгаламж банкны 10210022222 тоот дансанд төлж, баримтыг бүртгүүлэхээр ирэхдээ заавал авч ирнэ. /Баримтын эх хувийг авчрах ба хуулбарыг хүлээж авахгүй болохыг анхаарна уу/
-Хүлээн авагч байгууллага: ХХҮГ
-Хэрэв бүртгүүлэгч зайлшгүй шалтгаанаар бүртгэл явагдах хугацаанд бүртгүүлэхээс татгалзах, бүртгэлд хамрагдаж чадаагүй тохиолдолд шалгалтын хураамжийг бүрэн буцаан авч болно. /Гэхдээ нөхөн бүртгэхгүй болно/
Бүртгүүлэгчид тавигдах шаардлага:
-18-39 настай байх /1971 оны есдүгээр сарын 05-аас 1993 оны есдүгээр сарын 4-ний өдрийн хооронд төрсөн байх/
-Хорих ялтай, эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх
-Солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх
-Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх
2.Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт
Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авах өдөр, хугацаа:
-Улаанбаатар хотод 2011 оны есдүгээр сарын 3, 4-ний өдөр зохион байгуулна. /10:30-11:40 цагт I ээлж, 15:00-16:10 цагт II ээлж/
-Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөх өдөр, цаг, газрыг бүртгүүлэгч тус бүрээр 2011 оны наймдугаар сарын 18-ний өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын зарлалын самбар болон www.hh.gov.mn, Хөдөлмөрийн төв биржийн www.hudulmur.mn вэб сайтаар дамжуулан зарлан мэдээлнэ.
-Бүх шалгуулагч заасан хугацаанд /I ээлж 09:30, II ээлж 14:00 цагт/, заасан шалгалтын газар, өрөөнд бэлэн байх ёстой.
Шалгалтад ороход шаардагдах баримт бичиг, зүйлс:
-Шалгалтанд орох хуудас /бүртгүүлсэн өдөр бүртгэсэн газраас олгоно/
-Гадаад паспорт, эсвэл иргэний үнэмлэх
-Шалгуулагчийн гадаад паспорт, эсвэл иргэний үнэмлэх нь бүртгүүлэх үедээ хуулбарыг нь өгсөн гадаад паспорт буюу иргэний үнэмлэхтэй адил байх ёстой
-Хар өнгийн тосон болон үзгэн бал
Гадаад паспорт, эсвэл иргэний унэмлэхээ авчраагуй буртгуулэгчийг шалгалтад оруулахгүй.
Шалгалтын бүтэц:
Асуултын бүтэц |
Асуултын тоо |
Нийт оноо |
Хугацаа |
Сонсох |
25 |
100 |
30 минут |
Унших |
25 |
100 |
40 минут |
Нийт |
50 |
200 |
70 минут |
Сонсох болон унших шалгалтын хооронд завсарлага байхгүй, шууд үргэлжлэн явагдана.
Шалгалт авах, дүнг зарлах:
Шалгалт авах, дүнг гаргах ажлыг Солонгосын талаас томилогдсон шалгалтын комисс гүйцэтгэнэ. 80-аас дээш оноо авсан шалгуулагчдаас хамгийн өндөр онооны дүнгээр нь байр эзлүүлэн жагсааж, эхний 3000 шалгуулагчийг тэнцүүлнэ. Хамгийн дээд оноо 200 байна. Энэ онд зөвхөн үйлдвэрийн салбарт ажилчин авах захиалга ирсэн болно.
Шалгалтын дүнг 2011 оны есдүгээр сарын 19-ний өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын зарлалын самбар болон www.hh.gov.mn веб сайт, Хөдөлмөрийн төв биржийн www.hudulmur.mn, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны http://www.eps.go.kr, EPS-TOPIC-ийн http://epstopic.hrdkorea.or.kr, Монгол улс дахь БНСУ-ын Хүний нөөц, хөгжлийн хэрэг эрхлэх газрын http://www.hrdkorea.or.kr зэрэг веб сайтуудаар дамжуулан зарлан мэдээлнэ.
Шалгалтад тэнцэгсдэд солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэн батламж бичгийг дүнг зарласны дараа 2011 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш Хөдөлмөрийн төв бирж дээр олгоно.
Шалгалтад тэнцэгсдийн шалгалтын онооны хүчинтэй хугацаа шалгалтын дүнг зарласнаас хойш хоёр жил буюу 2011 оны есдүгээр сарын 19-нөөс 2013 оны есдүгээр сарын 18-ны өдөр хүртэл хүчинтэй байна.
Анхаарах зүйлс:
Дээр зааснаас өөр бал, харандаа зэргээр шалгалтын хариултын хуудсыг бөглөсөн, засвар хийсэн, цайруулах туузаар болон штрихээр зассан тохиолдолд хариултыг буруу гэж тооцно.
Шалгуулагчдад зөвхөн нэг л удаа шалгалтын хариултын хуудас олгогдох бөгөөд засвар хийх, дахин олгох боломжгүй.
Шалгалтын өдөр шалгуулагч гар утас, хуурцагт тоглуулагч, РDА8, МРЗ тоглуулагч, электрон толь болон бусад шалгалтыг хуурамчаар өгөхөд ашиглаж болзошгүй электрон хэрэгсэл авч орохыг хатуу хориглоно.
Дээр дурдсан эд зүйлсийг авч орсон болон шалгалтыг өгөх явцдаа шударга бусаар хариултыг бөглөхийг оролдох, хууран мэхлэх оролдлого хийх тохиолдолд тухайн шалгалтыг хүчингүйд тооцон дахин шалгалт өгөх эрхийг 2 жилээр хязгаарпах арга хэмжээ авна.
"Бүртгүүлж өгнө, солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад оруулж тэнцүүлж өгнө" гэсэн хувь хүнд хууран мэхлэгдэж, өөрийгөө хохироохгүй байхыг анхааруулж
байна.
Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцэх нь Солонгост ажиллах баталгаа болохгүй.
Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэдийн дараагийн шалгуур нь эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ байдаг. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд тэнцсэн ч эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй /Элэгний В.С вирус, ДОХ, тэмбүү, сүрьеэ/ бол таны нэр БНСУ-ын Хөдөлмөрийн биржид байршихгүйгээс гадна шалгалтын болон эрүүл мэндийн үзлэг шинжилгээний хураамж буцаан олгогдохгүй болно.
БНСУ-ын Хөдөлмөрийн биржид нэрээ байршуулснаар БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах баталгаа болохгүй бөгөөд зөвхөн Солонгосын ажил олгогч таныг сонгосон тохиолдолд хөдөлмөрлөх эрх үүснэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 7012-1285 утас болон www.hudulmur.mn, www.monkor.net вэб сайтаас авч болно.
Манай хаяг: Сүхбаатар дүүрэг, 3-р хороо,
"Номун хотхон" 39-р байр /Орос 3-р сургуулийн зүүн талд шинээр баригдсан 13 давхар ногоон саарал байрны хойшоо харсан орц/
ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР, ХӨДӨЛМӨРИЙН ТӨВ БИРЖ
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл ( 0 )