Биологийн ухааны доктор Ш.Пүрэвсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр маршал Ю.Цэдэнбалын дүү нартай ойр байж, нэг сургуульд хамт суралцаж байсан. ЗХУ-ын Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургууль /МГУ/-ийн хөрс судлал, биологийн факультетийг Цэдэнбалын Зоригтой хамт төгссөн. 1990-ээд онд Москвад дахин очиж аспирантурт суралцахдаа гэрийн хорионд байсан маршалыг “оргуулах” төлөвлөгөө зохиож явсан гэдэг.
-Та маршал Ю.Цэдэнбалын тухай номоо бичиж дууссан уу?
-Анх 2006 онд ийм санаа төрж, бичиж эхэлснээс хойш 20 шахам жил өнгөрлөө. Бичиж байгаад зарим нь хэрэггүй юм шиг санагдахаар нь хасаж, дахин нэмж бичсээр энэ хүргэлээ. Ном маань ч анхны хэлбэрээсээ танигдахгүй болтол өөрчлөгдлөө. Эхлээд Бал даргын тухай бичсэн юм. Дараа нь энэ талаар олон хүн бичсэн юм чинь хийсэн бүтээснийг нь хүмүүст таниулъя гэж бодсон. Учир нь, хойч үеийнхэн тэр талаар мэдэхгүй шүү дээ. Өмнө нь Баабар тэр хүнийг баахан муулсан. Нэг л их том дайсан, Монгол орныг сүйтгэсэн харгис удирдагч шиг юм заримынх нь тархинд суучихсан. Иймд тэр талаас нэлээд хөндөж байгаад сүүлдээ энгийн хэлбэрээр, бараг уран зохиол шиг уншигдахаар биччихмээр санагдсан. Олон баримт дурдаж, эшлэл оруулах дэмий гэж бодсон.
Д.Төрбат зохиолч гэхэд л маш муухай ном бичсэн шүү дээ. Тиймээс “Тэд ингэж бичиж болж байхад би өөрийнхөөрөө бичихэд яадаг юм” гэж шийдсэн. Яагаад гэвэл, 1960-аад оны үйл амьдралыг нь би сонсож дуулж, биеэр туулж ирсэн. Соёлын довтолгоо гэхэд өөрийн бие дээрээ үзэж, танилцсан. Хүүхэд байхад бид оо, сойз гэж мэдэхгүй. Хуурай оог сойзон дээр түрхээд бие бие рүүгээ үлээж тоглодог байлаа. Монголчууд олонх нь тийм л байсан. Усанд орно гэж мэдэхгүй. Тэр үеэс эхлэн сумын төвийнхнийг усанд оруулж байсан. Дөнгөж баригдаж байсан сангийн аж ахуй болгонд, цэцэрлэг, халуун ус бий болгож, 1960-аад оноос монголчуудын байдал өөр болсон. Тэр хүртэл монголчууд эсгий үүдтэй гэрт, тосон дэн ч байхгүй байсан. Ю.Цэдэнбалын хийсэн, бүтээснийг тоочвол хэдэн зуун обьект бий. Тэр болгоныг тоочивч барагдашгүй. Харин монгол хүний оюун санааг хэрхэн өөрчилсөн бэ гэвэл яг энэ үеэс, 1950-аад оны сүүлч, 1960 оны эхнээс эхэлсэн.
Жалганд хэдэн малтай ганц хоёр гэр байдаг, хэрэлдэхээрээ нүүгээд явчихдаг ийм л байсан. Үүнийг өөрчилж, хүмүүсийг нийгмийн харилцаанд оруулан би гэдэг хүмүүсийг бид гэж ярьдаг болгоно гэдэг амаргүй. Арай гэж нийгмийн харилцаа бүрдэж, бие биеэ хүндэлдэг, ахас ихэсийг дээдэлдэг, хамт олноо гэж боддог, нэг нь өвдөхөд бусад нь ирдэг болгоно гэдэг соёлт ертөнцөд орж, хүмүүсийн харилцаа өөрчлөгдсөний илрэл. Ийм болж ирж байтал нийгэм дахин задарсан. Одоо дахиад хувиа хичээх үзэл рүү, надаас бусад нь хамаагүй гэх байдал руу ухраад орчихлоо. Хүнийх нь хувьд хүнийг өөрчилнө гэдэг маш хэцүү. Тэгэхэд бүхэл бүтэн ард түмнийг өөрчилнө гэдэг ямар байх вэ. Хэдэн малаа боддог байсан хүмүүсийг хамтын хөдөлмөрт оруулж, ингэхгүй бол хамт олон бүрдэхгүй, улс орон үүсэхгүй гэдэг сэтгэлгээнд оруулна гэдэг асар том даваа. Энэ талаас нь бодож үзэж, ахин дахин номоо өөрчилж бичсээр ирлээ.
-Тэр үеэс эхлэн бидний оносон, алдсан зүйлүүд юу болохыг хөндөв үү?
-Одоо миний бичиж буй номыг үзэхэд хоёр зүйл тодорхой харагдана. Нэгдүгээрт, 1960-аад оны Монголын нийгмийн дүр төрх хэрхэн өөрчлөгдсөн, гэрэл цахилгаантай болсон, хамт олон, социалист хөдөлмөрийн бригад үүссэн, соёлын довтолгооны зорилгын талаар тодорхой зурагласан. Хамгийн гол нь тэр үеэс бий болсон төлөвлөгөөт эдийн засаг гэдэг зүйл байхгүй болсноос өнөөдөр далайн шуургад сэлүүргүй яваа завь шиг салхи хаашаа тийшээ явж байна шүү дээ, монгол орон. Өнөөдөр залуус үнэтэй гар утас, ганган хувцастай бол маргааш хамаагүй юм шиг авирлах болж. Гэтэл хүмүүсийн амьдрал, нийгмийн хөгжил ямар учир зорилготой болохыг одоогийн залууст ойлгуулмаар байна шүү дээ.
Ю.Цэдэнбал гуайн хувьд онцлог гурван зүйл бий. 1940-өөд онд намын дарга байхаас эхлэн намын үзэл сурталд анхаарсан. Тэр зүйл одоогийн хүүхдүүд сонсоход нэг их хоцрогдсон мэт сонсогдох боловч, нам гэдэг зүйлийн дор эх оронч үзлийг суулгаж өгч байсан. Ард түмнээ бодох сэтгэл сууж байсан. Хөдөлмөрлөхгүй бол чи хэн ч биш гэдгийг ойлгуулж, тархинд нь суулгаж байсан, үзэл суртал гэдэг зэвсэг дор. Тэгээд бүх нийтээр ном уншдаг, бичиг үсэгтэй болсон гэдэг том хувьсгал шүү дээ. Тэр талаасаа нийгмийг авч явах хүч бүрэлдсэн байсан. Тэр талаасаа нийгмийн дэвшил болсон. Бид хоёр нийгмийг алгассан гэж үздэг шүү дээ. Боолын нийгэм, капитализмыг алгасч шууд социализм байгуулна гээд явчихсан. Үүнийхээ хүчинд тэр үедээ Азидаа тэргүүлэх эгнээнд очсон. Манай улс бүх нийтээрээ бичиг үсэгт тайлагдаж, НҮБ-ын алтан медаль хүртэж байхад зарим орон чадаагүй байсан. Эрэгтэй, эмэгтэй хүнийг ижил тэгш эрхтэй гэж үзэж байсан орон манайхаас өөр байгаагүй. Одоо ч зарим нь тийм л байна. Энэ мэтчилэн нийгмийн хөгжил талаас бид Ю.Цэдэнбал даргын ачаар, нөгөө талаас Орос болон европжсон улсуудыг дагасны хүчинд сэтгэлгээ нь маш хурдан өөрчлөгдөж, хөгжлийн үсрэнгүй зам руу орсон.
-Цэдэнбалын Зориг гуай та хоёр 1977-1980 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийг тэр үед Ерөнхий сайд асан С.Баяр, С.Зориг агсан, Да.Ганболд, УИХ-ын дарга асан Ж.Бямбадорж, Сангийн сайд асан С.Баярцогт нарын хамт төгссөн гэсэн үү?
-МГУ бол тэр үеийн маш том сургууль байсан, 20 гаруй факультеттэй. Цэдэнбалын Зориг бид хоёр биологи, хөрс судлалын факультетэд нэг байранд хичээллэж байсан. Сүүлд хоёр факультет салсан юм, тэгсэн ч нэг байранд хичээллэж, нэг дээвэр дор таван жил суралцсан. Тэр үед том даргын хүүхэд гээд бид айгаад ойртдоггүй. Ц.Зориг өөрөө оросуудтай нийлдэггүй, шатан дээр ганцаараа зогсож байдаг, зожиг залуу байсан. Уг нь Улаанбаатарт III арван жилийг төгссөн юм билээ.
-Сая Ц.Зориг Монголд ирж, та хоёр Эрдэнэт, Дарханаар хамт явсан гэсэн. Нийтлэлч Баабар, Ерөнхий сайд асан С.Баяр нар “Ц.Зориг ядрахаараа Монголд ирж байр гуйдаг. Олон байр авсан” гэж жиргэсэн нь ямар учиртай юм бол?
-Тэгж бичээд байгаа хүмүүсийн өмнөөс ичиж байна. Хүнд хүн чанар гэж байдаг даа, ямар ч үед. Хамт МГУ-д сурч байсан, дараа нь өөрөө аавынх нь нөмөр нөөлгөнд багагүй ажилласан хүн шүү дээ С.Баяр. Тийм байж яагаад хүүг нь үзэн яддаг байна вэ. Баабар ч яах вэ, Бал даргыг элдвээр муулж бичиж хоолоо олж иддэг хүн. Түүнд нь барууныхан их дуртай, тэр номыг нь орчуулж хэвлүүлдэг, Баабарт мөнгө өгдөг. Тэрийг би ойлгож байна, тэр хүний амьдрах арга биз дээ, хөөрхий. Гэхдээ аливаа зүйл хязгаартай байх хэрэгтэй. 1990-ээд оны үед Бал дарга гэж архичин найгаа алдсан өвгөн байсан, тархи толгой нь юу ч санахгүй эргүү болсон гэж бичээд л, тэрийг нь уншсан хүмүүс зугаа болгож яриад л сууцгааж байсан. Одоо нийгэм өөрөөр ойлгодог болсон. Гэтэл дахиад тэр зүйлүүдээ бичиж өөрөө шившиг болж яах нь вэ дээ. Ямар холын хараагүй хүн бэ дээ, Баабар. Одоо зогсох цаг болж гэдгийг ойлгомоор юм. Эсвэл тэр хүнийг муулж доромжлохоор өөрт нь сайхан болдог юм болов уу, хаашаа юм. Хүн муулахаар баярладаг хүн байдаг шүү дээ. Сүүлд Д.Төрбатын зохиолоор УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат кинонцор хийж их ч мөнгө олсон байх, гэхдээ Бал даргыг баахан доромжилсон.
-Ц.Зориг ямар ажлаар ирсэн юм бэ?
-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн намар есдүгээр сарын 17-нд ирээч гэж урьсан юм билээ. Тэр үед Москвад бие нь тааруухан, эмчлүүлж байсан гэсэн. Дараа нь Ерөнхийлөгчийн Тамгын газраас хойшилсон ч гэсэн та ирэх жил хүрээд ирээрэй гэж утсаар ярьсан юм байна лээ. Тэгээд ирэх есдүгээр сарын 17-нд ирэх юм байна. Тэр үеэр ээжийнх нь хураагдсан шагналыг буцаан олгох юм байна гэсэн ойлголттой байж байтал Ц.Зориг маань би одоо очмоор байна гэж хавраас хойш ярьсаар байгаад сая хүрээд ирсэн. Ирэх ёстой урилгынх нь хугацаа бол энэ намар буюу есдүгээр сард юм. Одоо удахгүй буцна. Тэгээд намар дахиж ирнэ гэсэн.
Сая би Ц.Зоригийг баахан ятгасан юм “Аавынхаа төрж өссөн нутаг Увсын Давст суманд очиж үзээч” гэж. Мань хүн орчноос таслагдсан ертөнцөд өссөн, нэлээн зожиг. Харин ах Владиславтай нь би МАХН-нд хамт элсэж байлаа. Тухайн үед “Де факто” Д.Жаргалсайхан бид хоёр МГУ-д Сүхбаатарын цалинтай оюутнууд байсан юм. Ж.Бямбадорж манай үүрийн дарга байсан. Тэгээд та хоёр онц сурч байгаа дээрээ, мөн энд байх үедээ намд элсчих. Төгсч очоод намд элсэнэ гэвэл мөдгүй шүү гэж ятгасаар бид хоёрыг хойно байхад намд элсүүлсэн. Владислав бид хоёр намын гишүүнээр жинхлэх хурлаар Элчингийн намын хороон дээр хамт орж танилцаж байлаа.
-Ц.Владислав СЕВ-ийн орнуудын нарийн бичгийн даргаар ажиллаж Монгол Улсад нааштай хөрөнгө оруулалтуудыг шийдэж өгч байсан гэж ном, эх сурвалжаас уншиж байсан юм байна?
-СЕВ-ийн Монголыг хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Ямар ажлууд шийдэж байсныг би сайн мэдэхгүй. Ямар ч байсан Да.Ганболдын аавтай хамт тэнд ажиллаж байсан юм даг.
-Сая Ц.Зоригтой та уулзсан гэлээ. Таны өмнө сонсож байгаагүй ховор баримт ярьж байна уу?
-Ю.Цэдэнбалын бүтээн байгуулалтын талаар би нэлээд зүйл цуглуулсан байсан. Түүнийгээ тодруулж асуулаа. Илэн далангүй ярихгүй юм. Их айдастай, үүнийг хэлбэл буруудах болов уу гэсэн бодол тархинд нь шингэсэн шиг байна. Миний хамгийн гол олж мэдсэн зүйл бол Дарханыг анх байгуулахад хэрхэн чармайж хөөцөлдөж байсан талаар, тэр нь ямар ач холбогдолтой байсан тухай нэлээд яриуллаа. Тэр үед энэ асуудлыг улсын нууцын хэмжээнд авч үздэг байсан. Одоо бол айхтар юм болохгүй байгаа биз дээ гэж байна лээ. 1960 оноос хойш Дарханд төвлөрсөн суурин байгуулах ёстой гэсэн бодол Бал даргын толгойд сууж л дээ. Тэр үед Хятад, Оросын харилцаа муу. Хятадууд Орос руу Амур мөрнөөр өнгөлзөж, Монгол руу хэзээ мөдгүй орж мэдэхээр хурцадмал байдалтай байж.
Тэр үед гол хүч цохилт ирлээ гэхэд эсгий гэртэй дөнгөж үүсэж байсан Улаанбаатрыг арччихвал өөр төвлөрсөн удирдлага гэж байхгүй учраас хойр дахь том хотыг сүлжээн дээр байгуулах нь зүйтэй гэж Дарханыг байгуулахыг хурдавчилсан юм билээ. СЕВ байгуулаад, түүнд орж авч байгаад бодлогоор хот байгуулсан. Дархан хот маш хурдан боссон нь тийм учиртай. Тэрийг сая Ц.Зориг ярьсан. Тухайн үедээ улсын нууц байж. Дархан хотыг байгуулахад бүх материал шохой, хайрга, элс, цемент нь хажууд нь байсан. Тэгээд цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээ нь Улаанбаатарт биш Дархан хотод төвлөрсөн. Хэрэв Дархан тэгж хурдан босоогүй бол бид Эрдэнэтийг тийм хурдан хөл дээр нь босгож чадахгүй байсан юм билээ. Суурь нь Дархан байсан.
-Ц.Зоригийг Дархан, Эрдэнэтийнхэн хэр хүлээж авч байх юм?
-Ю.Цэдэнбал академийг үүсгэн байгуулагч С.Жамбалсүрэн багш бид хоёр Ц.Зоригийн хамт Дархан, Эрдэнэтээр очсон, би орчуулга хийж явсан юм. Эрдэнэт музейдээ Ю.Цэдэнбал даргын танхим байгуулсан юм билээ. Түүгээр орлоо, тэнд байдаг маршалын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Дарханд Ю.Цэдэнбалын нэрэмжит гудамж байдаг, мөн хөшөөнийх нь суурийн шавыг тавьсан. Тэр хөшөө босвол маршал хувцастай цор ганц хөшөө нь болох юм.
-Маршалын хувцас гэснээс Солонгос руу гарчихсан байна гэсэн мэдээлэл гарсан. Энэ үнэн болов уу?
-Маршлын хувцас тийшээ гарчихсан байна гэдгийг Ц.Зориг өөрөө ярьж байна лээ. 1990-ээд онд НАХЯ хамаг хөрөнгийг нь хурааж авсан. Юу авсан протоколыг би үзээгүй. Сүүлд 1990-ээд оны сүүлээр Бал даргыг ирэхэд Төв хороо, НАХЯ байраа сулла гэж шахсан. Тэндээс өмсөж байсан хэдэн хуучин хувцас, цөөн ном авсан. Тэрийг нь манайхан бас шалгаж, нэгжиж гаргасан гэдэг. 10 мянган номтой гэрийнх нь номын санг хэн хаашаа нийлүүлсэн нь тодорхойгүй, алга болчихсон юм билээ. Ер нь ховор чухал зүйлүүд нь хулгайч нарын гараар орсон байх.
-Та Орост аспирантурт сурч байхдаа Бал даргыг “оргуулж” явсан домогтой хүн байх аа?
-Намайг ЗХУ-д аспирантурт сурч байх үед Бал дарга Москвад гэрийн хорионд байсан. Би Увсын хүн л дээ. Зуны амралтаар гэртээ харихад аав минь “Чи очиж Бал даргын биеийг асууж байна уу” гэлээ. “Тэр чинь тусгай хамгаалалттай, юун над шиг хүнийг оруулах билээ” гэхэд “Битгий худал хэл, албан тушаалаас нь буулгаж гудамжинд гаргаж хаясан тэр хөгшнийг одоо юу гэж хамгаалах вэ. Чи өөрөө санаачилга гаргаж очихгүй байна” гэж загналаа. Ингээд намар сургуульдаа очихдоо аспирантурт хамт сурч байсан Увсын Даваахүү гэж залуутай энэ тухай ярилаа. Бал даргын дүү, Худалдааны яамны дэд сайд байсан Ю.Аюуш гэж хүний охин А. Буянтөгс гэж бүсгүй бидэнтэй хамт аспирантурт сурч байсан юм. А.Буянтөгс Бал даргын гэрт А.И.Филатовагийн гар дээр өссөн болохоор хааяа гэр рүү нь очно. Ирэхээр нь бид юу болж байгааг асууна. Нэг удаа очоод ирэхдээ “Цаадах чинь солиорох гэж байх шиг байна. Цаас өгдөггүй болохоор Элчин сайдын яамнаас оруулсан сонингийн зах дээр хуучин монголоор “Чи гэртээ харь” гээд дүүрэн эрээччихсэн уйлаад сууж байна” гэлээ. Тэрийг сонсоод дотор нэг юм огшоод явчихсан. Орой нь хэдүүлээ бөөгнөрч суугаад Даваахүүдээ хэллээ “Ер нь оргуулбал яадаг юм. Чи Тэсээс азаргаар адуу тууж ирдэг гээд байсан биз дээ. Би Кизил рүү онгоцонд суулгаад явуулъя. Чи цаанаас нь тосч аваад хил гаргаад Давст сум руу хүргээдэх. Цаашаа өөрөө учраа олог” гэлээ. Өнөөх маань онгироод “тэгье” гэж байна. Ингээд оргуулах төлөвлөгөө боловсрууллаа.
Тэр үед Улаан-Үд, Кизилээс цааш хил чөлөөтэй, тор татдаггүй. Кизил рүү гэхдээ гадаадын хүн явуулахгүй, Оросын паспортаар билет аваад явчихна. Онгоцонд суухад паспорт харахгүй. Би олон удаа тэгж хүн явуулж өгч байсан юм. Бал дарга паспортгүй юм гэнэ лээ, би аргалаад явуулъя гэлээ. Дараа нь оргуулсан гэж шоронд орвол ч орно биз гэж зориглолоо. А.Буянтөгс хэлэхдээ Бал даргыг 14.00 цагт хар 24-т суулгаж Лениний ууланд салхинд гаргадаг. Цааш нь эмнэлэг оруулж үзүүлээд гэрт нь хүргэдэг. Унааг нь улсаас өгдөг гэсэн юм. Комиссарууд нь байхдаа гаргадаг байсан. Тэднийг буцсанаас хойш хааяа А.Буянтөгс очиж гаргадаг байсан ч хичээлтэй учраас амжихгүй болсон. А.И.Филатова гуай ядраад биеэ даахаа байсан. Сүүлийн үед орос авгай сугадаж машинд суулгаад өдөрт нэг удаа салхинд гаргах болсон юм билээ. Бид салхинд гарах үед нь амжуулж оргуулахаар тохирлоо. 14.00 цагаас өмнө Лениний уулны орчим очоод хүлээж байтал хар 24 давхиад ирээд цагаан цувтай хүн бууж сонин уншаад үлдлээ.
Би дотроо НАХЯ-ныхан одоо болтол дагана гэж баймгүй юм гэж бодож суулаа. Удалгүй бас нэг хар 24 давхиж ирээд орос авгай Бал даргыг сугадаж суулгалаа. Салхитай өдөр байсан юм, Бал даргын цагаан үс сөрвийтөл хийсээд өрөвдмөөр. Лениний уулын Москва руу харсан тавцан руу гарахаар нь дөхөж очоод мэндлэхэд өөдөөс “Чи чинь аль нутгийн хүүхэд вэ” гэж байна. Ерөөс хүнтэй таарахад асуудаг үг нь тэр. Тийм болчихсон гэж А.Буянтөгс хэлж байсан юм. Би Увсынх шүү дээ, та манай аавыг таних уу гэхэд “Өө, чи Увсынх юм уу” гээд ярьж байснаа дахиад “Чи чинь аль нутгийн хүүхэд билээ” гээд асуух юм. Юмаа мартаж, санадаг, эрүүл мэндийн байдал их дор орсон байсан даа. Нэг мэдэхэд өнөөх цагаан цувтай хүн бидний хажууд ирээд зогсчихсон байсан. Далдаас туршдаг, тагнаж чагнадаг нь хэвээрээ байгааг би тэгэхэд мэдсэн. Бал дарга бол өөрөө тэрийг мэдэхгүй байсан байх. Ингээд тэр хүнийг оргуулах төлөвлөгөө маань лөөлөө юм байна гэдгийг би ойлгосон. Очоод Даваахүүдээ ч хэллээ. Бидний мөрөөдөл хийрхлээс хэтрээгүй. Оролдсон бол буудуулж алуулаад дуусах байсан. 1995 оны үед сэтгүүлч Б.Золбаяртай хөдөө замд хамт явахдаа энэ дурсамжаа ярьтал “Та бичээд өг” гэснээр “Өдрийн сонинд” гарсан юм.
-Ю.Цэдэнбал агсны амьдарч байсан байр одоо төрийн өмчид байдаг. Ц.Зориг аавынхаа гэр музейг байгуулах хүсэлтэй юм байна гэж ойлгосон?
-Анх тэр байранд Ерөнхийлөгч П.Очирбат “Би орно” гээд хамаг юмыг нь гаргаж хаясныг бодохоос дургүй хүрдэг. Хүн нь амьд байхад байрыг нь суллуулаад орж байсан. Дараа нь тэр байрыг Японы компани авч хэдэн жил үйл ажиллагаа явуулж замхруулсан. Сүүлд төр авч Ерөнхийлөгчийн зүгээс хүлээн авалт хийх зориулалтаар ашиглах болсон. Тэр байр улсын өмч биш. Маршал Х.Чойбалсангаас Ю.Цэдэнбалд бэлэглэсэн байр. Анхны эх сурвалжийг тодруулбал маршал Х.Чойбалсанд оросууд бэлэглэсэн. Дайны дараа орос цэргүүдийн барьсан барилга. Ардчиллынхан 1988 онд Бал даргыг ирэхэд гэрээс нь хөөж гаргаад шүүхийн, тогтоол шийдвэргүйгээр байрыг нь суллуулж авсан.
1991 онд Орост нас барахад нь Да.Ганболд “Тэрний шарилыг авчирч яах юм, тэнд нь л үлдээнэ биз” гэж байсан гэдэг. Гэтэл Монгол Улсаа шинэчилсэн, улс орныхоо тусгаар тогтнол, хил хязгаарын бүрэн бүтэн байдлыг баталгаажуулсан, БНМАУ-ын далбааг НҮБ-ын байранд мандуулсан, эх орныхоо их бүтээн байгуулалтыг эзэнгүй тал дээр цогцлоож, их Сталинд бараалхан, Хрущевтай дотносож, Мао Цэ Дунтай гар барьж, Брежневтэй тэврэлцэж, Горбачевыг өөртөө бараалхуулж явсан хүн Монголын түүхэнд ердөө ганцхан шүү дээ. Дахиад ийм удирдагч төрөхгүй. Ц.Зоригийн ганц хүсэл бол аавынхаа гэр музейг байгуулах юм билээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 42 )
ГЭР МУЗЕЙГ БАЙГУУЛАХАД УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮРЭЛСҮХ ГОЛ ШИЙДВЭР ГАРГАХ ХЭРЭГТЭЙ. ГАРГАХ Ч ЁСТОЙ.
Ардчилалсан нийгэмд шилжээд юу хожив. Монгол улс шинээр том үйлдвэр барьж залуучуудаа ажлын байр шинээр бий болсон юм уу. Хуучин үйлдвэрээ нурааж, тонон дээрэмдэж Хятадад төмрийн хог болгож зарсан шүү дээ. Одоо юу ч хийж чадахгүй арчаагүй царайлаад хятадын боол болчхоод газар нутгаа ухуулаад шившигтэй амьдарч байгаа биз дээ. Ичихгүй энэ амьдралтайгаа эвлэрчихээд новшын царайлаад хэдэн луйварчидаа дийлэхгүй дарлуулаад амьдарч байна. Өнөө муу хэлээд Бал даргын барьж өгсөн Эрдэнэт үйлдвэр монголчуудын аминд орж байна. Монголчууд хэдэн шуналтай хүмүүсийн золиос болоод байна.
Цэдэнбалын гэр музейг байгуулана гэхэд Монголчууд бүгд чадлаараа хандив өргөнө дөө. Ухаан муутай хүн чанаргүй хэдэн хүн л өгөхгүй оролцохгүй эсэргүүцэх байх.
Өчүүхэн муу коммунист хордлогоосоо гараагүй лалар Увс юуны Баабар Баяр г
Энэ хүн ялсан талд нь зохицуулж номоо өөрчилдөг худалч гаруудын нэг бна Баабар Баяр нарыг муулалтгүй худалч бөгс долоогч юм бишүү
Ger muzei baguulah heregtei. Vietnamchuud Ho Shi Minee undesnii baatar gej uzdeg. Ho Shi Minii tsetserlegt hureelen baidag. Tend ni suuj baisan ger, alban oroo, unaj yawsan mashinuud ni hurtel baidag yum bn lee
Бал дарга филатова нар 89 онд ирээд явсан ... буцахад нь гэрийн үйлчлэгч нь уйлаад л гаргаж өгөөд 14 хоноод тэр үйлчлэгч Лхамаа нь нас барсан
Ю..Цэдэнбал бол яахийн аргагүй лидер удирдагч байсан гэдэг би итгэгдэг.\nАль улсад эрлийзүүд их хор хутгадаг нөхдүүд байдаг. Тиймээс эрлийзүүдийг төрд гаргадаггүй.Баяр бол сайн удирдагч байгүй. \nНам нь баярыг авч явсан.\nЯмар удирдагч гэдгээ ард түмэн харуурсан. Түүнд нам, намын байр л чухал байсан.\nБаабар гэж ховын хутгуур, будлианы эзэн.\nТэрэнд чадвар гэж байхгүй хогийн новш.\nЮ.Цэдэнбал бидэнд үнэгүй боловсрол, үйлдвэржсэн орныг бидэнд үлдээгээд явсан. Түүн шиг ухаантай гарамгай удирдагж дахин ч Монголын сүүлийн 30-н жилд төрсөнгүй.\nЮ.Цэдэнбалын бүтээснийг Ан Ман 2 л эвдэлч, нураасан\n
Ёстой бөлдөг сийгтэл үлээдэг шааруу . 88 он 90 оны сүүлээр Бал дарга ирсэн ч гхшиг
Бао даргын гэр музейг байгуулах хэрэгтэй.
Энэ бүхэн Цэдэнбал гэдэг хүн сууутан байснаас болоогүй Соци капталист ниыгмийн өрсөлдөөн 20 зуун өөрөө техник техоногын үсрэнгүй хөгжсөн он жилүүд байсан Манайхыг хувьсгал ялж байхад Орос Хятад Солонгос ч тийм л байсан Энэ бол эрин зууны өөрчлөлт ганц хувь хүнийх биш Социалст нийгэмд бид хөгжөөд байна гэцгээгээд байсан боловч нурахад бид хоцрогдсон л байснаа мэдсэн Манайтай ижил зарим үзүүлэлтээр дор байсан улсууд аймаар хөгжөөд яваад өгснийг 1990 онд л мэдсэн Бид энэ гучин жилд 70 жилээсээ дутахааргүй л урагшаа ахисан амьдралын чанарт ч их өөрчлөлт гарсан мэдээж хүссэн хэмжээнд хүрээгүй Ха
С. Баярыг ер нь дажгүй эр гэж боддог байлаа. Баабар ч яахав хүн доромжилж дооглосон зүгээр л нэг алиалагч гэдгийг нийтээрээ мэднэ лдэ.
Нэгэнт тогтсон итгэл үнэмшилийг дараа нь өөрчлөх хэцүү бараг боломжгүй юм. 20-р зуунд Монгол Улсыг удирдаж байсан бүх хүн орост нас барсан. Цэдэнбал гэдэг хүн ч адил орос дарга болгоод буцааж буулгаад нас бартал нь Москвад хорьсон эхнэр хүүхдүүд нь монголоор ч ярьж сураагүй оросууд .
BURUU ZAMAAR BUDAA TEEJ JVSAN GEDGEE ODOO BOLTOL OILGODOGGUI ERTOMTSIIG UZEH UZEL NI SOST UYD TAGLAGDCHIHSAN IIMERHUU ERGUU HUMUUS IREEDUI RUU HORT HII TSATSAJ BAINA. JM UZEJ NUD TAILAH HEREGTEI.HUN TORLOHTON HERGELEHEE BAISAN ODOO BOLTOL SETGEJ HUN TORLOHTNII NIITLEG ZAMD HOL NIILUULEH HEREGTEI.HETERHII HOTSROGDSON SETGEHUIGEER BICHIJ SETGEJ BAINA.
тэр Баавар, С. Баяр, Да Ганболд нар бол зүгээр л нэр төр% хөөж, төрийн өмчийг хулгайлагчид шүү дээ. Тэднийг шоронд хийсэнч бүр хатаах нь дутсандаг.
Bal dargiig gomdooj unguruulsnees bolj tuunees xoish Mongoloo gesen udirdagchiin zaya gomdson gej boddog shuu bi.
Гэр музей байгуулж хойч үедээ, үеийн үедээ мэдүүлж ойлгуулж, үлдээх ёстой. Музей байгуулбал өөрийнхөө хэмжээнд оролцож болох юм.\n
гэр музейг нь байгуулах хэрэгтэй юм байна даа Ардчилалийнхан бол америкийн гар хөлүүд хагалан бутаргах санаатай новшнууд \n\n
Баабар хамаг юмыг нь лацдаад буцааж бүх хөрөнгийг юу ч дутаалгүй өгсөн гээд л чичрээд байсан чинь хувцас нь хүртэл солонгос руу явсан юм байна. Номын сан нь хэний гараар орсон юм бол?? Баабар уу, очирбат уу? Хардах эрхтэй.
Цэдэнбал даргын түүх боо Бидний өнгөрсөн түүх шүү дээ.бид дуртай ч дургүй ч хүлээж авахаас өөр аргагүй
Да Ганболд гэгч соц нийгмийн үед гадаадад улсын хөрөнгөөр сурчихаад юу гээд олон юм дэмийрээд байдаг бна аа. Аав нь бас дарганцар байжээ.
Ишшш, энэ хүн өөрөө нэлээд хэцүүхэн болчихсон эсвэл ерөөсөө хэвийн бус хүн байна. Төлөвшил нь социализм, араншин нь Увсизм, үнэт зүйл нь Цэдэнбализм, сэтгэхүй нь шизоферинизм гэж томъёолж болох юм. Бичсэн зүйлийг зүгээр уншаад үзэхэд хэвийн бус гэдэг нь мэдэгдэнэ. Иймэрхүү хүмүүсийг харанхуй нийгэмд пропаганда цацуулахаар зориуд хатгаж яриулдаг. Цаана нь үндэстний цөөнхийн том ашиг сонирхол, опортунист байдал нуугдаж байна.
Цэдэнбалд сайн саар аль аль нь бий, гэхдээ сайн нь дэндүү их. За баабар ч гэнүү тэр ч яамай, солиот мал, харин баяр гэх согтуу ”хужаа” г монголчууд төрд залж бсн, муу бөөс далд ор.
Ш.Пүрэвсүрэн та Цэдэнбал гуайн тухай ном бичиж байгаад баяр хүргэе. Та баримттай зүйл бичиж байгаа болохоор сайхан санагдаж байна. Би ОХУ-ын 2 дээд сургууль төгссөн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гуай Ц.Зоригийг урьсан явдалд талархаж байна. Ц.Зоригийн ганц хүсэл бол аавынхаа гэр музей байгуулах гэж та хэлсэн тул Монголын залуучууд таны номыг уншиж үзээд хийх байх гэж бодож байна.\n
Өөрийн төрсөн бууцаа орост өгсөн нь үнэн.Харин манай өвөг дээдэс Бурхан гуйсан ч нутгаасаа бүү өг гэсэн нь бас үнэн.Тэгээд өөрсдөө жишээрэй
Ю.Цэдэнбал дарга Оросод сурч байгаа Монгол оюутнуудаас ОНЦ СУРДАГ ГАЙХАЛТАЙ ОЮУТАН БАЙСАН. Тиймээс Оросууд түүнийг анхааралдаа авч удирдагч болгосон юм. Цэдэнбал дарга улсдаа хийсэн бүтээсэн нь агуу их учраас Ш.Пүрэвсүрэн та хүүхэд, залуучуудад ҮНЭН ЗӨВӨӨР НЬ БИЧИЖ МЭДҮҮЛЭХ НЬ ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛ ТУЛ ТА ЗААВАЛ ҮҮНИЙГ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА. Танд маш их баярлалаа.
мундаг удирдагч эх оронч хүн байсан.
Энэ ч оросын нохой бууны нохой бна тэдний боол н байж....
Да.Ганболд халзан үхдэл юмаа
Сайхан ном гарах нь.Түүх ойлгохгүй амьтадын үгийг сонссоны гарз...
Цэдэнбал яг хэн бэ гэдгийг бүх монголчууд социализмын туршлагын туулай болж явахдаа таньж мэдсэн ш дээ. Одоо үхсэн хүний асуудлаар хэн ч сонирхохгүй Цэдэнбалын цаг хугацаа зогсоод удаж байна.
БААБАРЧ ЯАХАВ УЛААН ЦАГААНДАА ГАРСАН АМЬТАН. ХАРИН СҮҮЛИЙН ҮЕД ЭНЭ САНЖИЙН БАЯР ЯАХНАВДАА. ИДСЭН ТОГООРУУГАА НУЛИМАНА ГЭГЧ БОЛЖ БАЙХ ШИВДЭЭ.
Монголоо тоносон С.Баяр гуай гийгүүлсэн гавъяагаа 7 хоасаар үнэлж өөрийгөө устгаж яваа хөгшин хүн.
СЕВ биш СЭВ. Совет Экономической Взаимопомощи. Монголоор бол ЭЗХТЗ- Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл
Цэдэнбал даргын хийсэн бүтээсэн нь агуу их билээ.Хойч үедээ үнэн зөвөөр нь бичиж мэдүүлэх нь зайлшгүй хийх ёстой зүйл мөнөөс мөн.Танд баярлалаа
Барзгар баабар С.Баяр 2 МУ ын дотоодын дайсан шүү дээ!!!
больж үз оросын хошного долоогчидоо
1: Цэдэнбал бол Оросын тавиулаас цааш их гавъяагүй хүн.2: Баабар бол барууны тэжээвэр. энэ үнэн. 3: С,Баяр бол архи хүүхэн эргүүлэх тэнхэлгүй зэвүүн санаат зэвхий царайт өвгөн болсон. тэр санаандаа удахгүй гүйцэгдэх тавилантай 3: Энэ хүний ном бол монголын ард түмний ололт амжилтыг Бал даргадаа тохсоноос хэтрээгүй бололтой. 4:Номын нэрийг ”Балын балаг” гэж өөрчлөх боломжтой.
Ю.Цэдэнбалыг түүх цаг хугацаа дүгнэх байх түүхийн хар цагаантай амьдрал Хэлмэгдүүлэлт гэдэг асуудал байгаа шүү дээ амь нас эрүүл мэндээрээ хохирсон газар нутгаа алдсан асуудал гээд ........................ Лоохууц Сурмаажав Нямбуу Жагварал гээд тэднийг дагасан амьдралын зовлонгийн нулимс бас лбайдаг шүү. Ухаантай удирдагч бол хүүдээ Монгол хэл зааж өгөх л ёстой
Баабар С.Баяр хүёр Монголчуудыг ядууруулж, өөрсдөө баяжсан бол Цэдэнбал гэдэг хүн Монгол улсыг хөгжүүлж, ард түмнийг гэгээрүүлснийхээ төлөө ядуурсан хүн дээ. харин Баабар өөрийгөө Би Монгорлыг хөгжүүлсэн гэх гээд байгаа луйварчин.
Ene hunii nomiig unshij zag zawaa urehgui gej bodloo balaa yum bn
хөөрхий дөө монголд их зүйл хийсэн байсан даа одоогийн балайнууд шиг ёстой эх орноо зарж идээгүй шүү үр хүүхдэд нь туслах сётой шүү С.Баяр одоо болимоор юмаа муухай өмхий өвгөн залуу хүүхэн архиа эргүүлээд явбал таарна бөгсний өвчтэй өвгөн