Төрийнхөө далбааг гэрийнхээ хойморт залахыг уриалав

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 08

 УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Н.Батбаяр, Ц.Дашдорж нар төрийн далбааг ажлын өрөө, гэрийнхээ хойморт залах тухай уриалга гаргажээ. Уг уриалгад, “жил бүрийн долдугаар сарын 10-ны өдөр нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, мандан бадрахын бэлгэ тэмдэг болсон Төрийн далбааны өдөр. Эх орны хилийн баганаас Эверестийн ноён оргил, Төрийн ордноос НҮБ-ын шилтгээн, Олимпийн тэнгэрээс огторгуйн уудамд тусгаар Монгол Улсын алтан соёмбо асаатай Төрийн далбаа залагдан намирч, өргөгдөн мандаж ирсэн билээ. Монгол хүн бүрийн зүрхэн тольтод омогшил бахархал бадраасан Төрийнхөө далбааг Монголын нууц товчоо, морин хуураа дээдлэн өргөмжилсний адил албан байгууллага, өргөө гэр, өрөө тасалгаандаа өнө мөнхийн ерөөл талбин залж, өөдлөн дэвжихийн бэлгэдэл болгон шүтэцгээе. Жил бүр Төрийн далбааны өдрөөр залж мандуулсан далбаандаа хүндэтгэл үзүүлж хэвшихийг уриалж байна” гэжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top