УИХ-ын хаврын чуулган завсарлахаас өмнө Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал яригдаж эхэлсэн. Уг өөрчлөлтөөр гишүүдийг 150 болгох, сайд болгон давхар гишүүн байх, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох, хувь тэнцүүлсэн тогтолцоогоор сонгуулийг явуулах, цаазын ялыг халах зэрэг 10 гаруй асуудлыг тусгахаар төлөвлөөд байгаа юм.
Тэгвэл хаврын чуулган завсарлахаас өмнө гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлаар иргэдийн санаа бодлыг тандан судалсан. Иргэдийн дийлэнх хувь нь нэмэлт өөрчлөлтийг дэмжих юм бол энэ намартаа багтаагаад шуурхайлах аж.
Иймд УИХ-ын гишүүдийг наймдугаар сарын 15 хүртэл чөлөөтэй байх чиглэл өгчээ. Харин наймдугаар сарын 15-наас хойш ээлжит бус чуулган зарлаж магадгүй аж.
Сэтгэгдэл ( 4 )
өөрчлөлтийг эсэргүүцэж бна ийм хөдөлгөөн өрнүүлбэл яасан юм бэ ихэнх хүмүүс дэмжиж бна гээд худлаа яриад байх юм
Новшнуудад хийх ажил байх биш амраад бай
ӨӨ за за МАН эрх барьсны хүчинд Төр \\нөгөө76\\, дарга нарын тоо 2 дахин томорч, үйлдвэрлэгчид дампуурч, ард түмэн 2 дахин ядуурах юм байна л даа. Энэ УИХ-д улс орноо хөгжүүлэх, ард түмнийхээ амьжиргааг сайжруулахад хийх ажил, хэлэлцэх асуудал их байхад Төрийг томруулах тухай ярих гэж үү... Даанч дээ
одоо өдөр хоногоо өнгрөөж байгаа хүмүүс үндсэн хууль бодох зав алга даа