Мэргэшсэн нягтлангуудын спорт наадам амжилттай өндөрлөлөө

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 08

Монгол Улсад Санхүүгийн байгууллага үүсч байгуулагдсаны 100 жил, Мэргэшсэн нягтлан бодох институтын 15 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан 11 дэх удаагийн спортын наадам Хөвсгөл аймагт 3 өдөр явагдаж нийт 29 багийн 700 гаруй мэргэшсэн нягтлан бодогчид гар бөмбөг, сагс, ширээний теннис, шатар, олс таталт гэсэн төрлүүдээр амжилттай өрсөлдлөө. Одоогоос 15 жилийн өмнө 1996 оны гуравдугаар сарын 9-ний өдөр ММНБ институт 100 гаруй гишүүдтэй үүсэн байгуулагдаж байсан бол эдүгээ 2500-аад мэргэшсэн нягтлан бодогч 70 орчим аудитын компанийг эгнээндээ нэгтгэсэн, мэргэжлийн олон улсын байгууллагуудын гишүүн, төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэж байгаа, өөрсдийн зорилгыг томоохон стандартад нийцсэн нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоог Монгол Улсад төлөвшүүлэх явдал хэмээн тодорхойлж үүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө бүх хүч чадлаа дайчлан ажиллаж байгаа хамт олон ажээ. Спортын 11 дэх наадмын сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэй баг тамирчдаас1-р байр Баянзүрх дүүрэг, 2-р байр Баянгол дүүрэг, 3-р байр Хан-Уул дүүрэг, эмэгтэй баг тамирчдаас Хан-уул дүүрэг тэргүүн байр, 2-р байрт Баянзүрх дүүргийн баг тамирчид, 3-р байранд Завхан аймгийн баг тамирчид шалгарлаа. Оролцогчдын хамгийн их сонирхлыг татаж өрсөлдөөнтэй болсон тэмцээн бол гар бөмбөгийн тэмцээн юм. Тус тэмцээний эрэгтэй төрөлд тэргүүн байранд Орхон аймгийн тамирчид, 2-р байранд Дундговь аймгийн тамирчид, 3-р байранд Багануурын тамирчид орлоо. Гар бөмбөгийн тэмцээний шилдэг тоглогчоор Дундговь аймгийн тамирчин Мөнхтогтох, Лхамжав нар, сагсан бөмбөгийн тэмцээний шилдэг тоглогчоор Даваажаргал, Энхтайван нар тус тус шалгарлаа. Хөвсгөл аймагт зохион байгуулагдсан спортын наадамд хүрэлцэн ирсэн аймгуудын төлөөөлөгчид, баг тамирчид Монгол түмний бахархал болсон Хөвсгөл далай ээжийн хөвөөнд амран Сүхбаатар онгоцоор аялан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа Хөвсгөл далайн хөвөөнд явагдаж уламжлал болгон зохион байгуулагддаг спортын 11 дэх наадам амжилттай явагдлаа.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top