Н.Ням-Осор өөрийнхөө хүүхдүүдийг сургуульдаа сургасанаараа ИЗИС-ийн сургалт чанартайг баталлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 08

Их засаг их сургуулийн ректор, доктор, профессор Н.Ням-Осор Учрал,Ундрал хэмээх хүү охин хоёртой.  Хоёулаа олны танил. Тэднийг олны танил болоход эцгийн нөмөр нөөлгө, эзэмшсэн боловсрол нь хамгаас их нөлөөлсөн гэдэг. Боловсролыг тэргүүн эгнээнд тавьдаг Н.Ням-Осор  хүүхдүүдээ 10 жил төгсөхөд хаана ямар сургуульд оруулах вэ? гэж чамгүй судалгаа хийсэн байна. Мөнгөтэй, бэл бэнчинтэй эрхмүүдийн адил хүүхдүүдээ гадаадын аль нэг сургуульд сургах уу? Улсын их сургуульд оруулах уу? гэж бодон өөрийнхөө сургуультай харьцуулалт хийжээ. Түүний харьцуулалтаар ИЗИС  бүх талаараа илүү байсан бөгөөд хүүхдүүдээ өөрийнхөө сургуульд сургажээ. Хүүхдүүд нь ч аавын нэрийг хугалалгүй сайн суралцаж төгссөн.Н.Ням-Осор энэ үйлдээрээ сургуулиа рекламдахыг хүссэнгүй. Харин чанарыг эрхэмлэсэн гэдгээ баталсан. Хувийн их дээд сургуулийн захирлууд түүнээс жишээ авч сургалтаа сайжруулан, бусдаасаа илүүрхмээр байгаа юм.
Н-Ням-Осор гэдэг энэ эрхэм нүнжигтэй, шулуун шударга, бусдын төлөө гэдэг тусч зангаараа энэ эрхэм илүүрхдэг юм билээ. Шулуухан яриад асуудал шийдээд өгөөч гэсэн итгэлтэй нөхөрт бол туслахаас буцдаггүй түүнийг Монголын боловсролын салбарт хүндтэй гавьяа байгуулж байгаад талархах хүмүүс цөөнгүй.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top