Ганнам дүүргийн "СУПЕРМЭН"

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 09


БНСУ-ын Сөүл болон Кёнги мужид орж буй аадар борооноос улмаас хотын зарим хэсгүүд усанд автаад байна. Ганнам болон түүний ойролцоох дүүргүүд, Инчён хот мөн үерт автаж, асар их хэмжээний хохирол учраад байгаа аж.

Одоогийн байдлаар 7 хүн нас барж, 6 хүн сураггүй алга болоод байгаа бөгөөд метроны буудал, худалдааны төв, олон хэсгийн замууд эвдэрсэн гэх мэдээллийг холбогдох албаныхан өгөөд байна. 

Энэ үеэр нэгэн эрийн тухай мэдээлэл цахим орчинд эрчимтэй тархжээ. "Супермэн" хэмээн нэрлэгдээд байгаа тэрээр үерийн үеэр хогонд дарагдан бөглөрсөн ус дамжуулах хоолойг нүцгэн гараараа цэвэрлэсэн байна. Түүний ачаар үерийн ус тэр дороо алга болон татарчээ. 

Цахим орчинд түүний тухай эерэг сэтгэгдлүүд хөвөрч, "Супер баатрууд зөвхөн кинон дээр гардаггүйн нотолгоо энэ хүн боллоо. Ойрын өдрүүдэд бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа учраас манай хотод өөр олон супер баатрууд хэрэгтэй болж магадгүй" хэмээн бичжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(218.152.75.238) 2022 оны 08 сарын 12

Eh orniihoo tuluu iim l baih yostoi. Eh oron ni ch huniihee tuluu tiim l niigem bid buhend heregtei bolohoos niilj idej turuus hulgai hiideg uls hereggui ee!!

2  |  0
ккккк(202.55.188.98) 2022 оны 08 сарын 12

жинхэнэ эх оронч сэтгэл зүрхтэй хүн байнадаа

2  |  0
Tsetseg(139.5.217.238) 2022 оны 08 сарын 12

Mundag humuus shte

3  |  1
Top