БНСУ | Ирэх баасан гараг хүртэл аадар бороо үргэлжилнэ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 10

 

Энэ долоо хоногийн эхээр БНСУ-ын нийслэл Сөүл болон Кёнги аймгуудаар үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас 9 хүн амиа алдаж, 7 хүн сураггүй алга болжээ. 

Төвийн бүс нутгаар бороо энэ долоо хоногийн баасан гараг хүртэл үргэлжлэн орох төлөвтэй байгаа бөгөөд ойролцоогоор 350 миллиметрт хүрнэ хэмээн холбогдох байгууллагаас мэдээлжээ. 

Үргэлжилсэн бороо зогссны дараа хохирлын бодит хэмжээг тодорхойлно хэмээн эрх баригчид мэдээлсэн. Хохирол амссан иргэдийн хохирлыг барагдуулахын төлөө хичээнгүйлэн ажиллахаа амлаад байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top