Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёл их хэмжээний аадар борооны улмаас амиа алдсан гэр бүлийнхний амьдарч байсан гэрт очиж, эмгэнэл илэрхийлжээ.
Сүүлийн 80 жилд ороогүй аадар борооны улмаас нийт 8 хүн амиа алдаж, 6 хүн сураггүй алга болоод буй. Амиа алдагсдын 3 нь нэг гэр бүлийн гишүүд байсан бөгөөд тэдний амьдарч байсан хагас подвалын орон сууцанд Юн Сок Ёл очсон байна.
Цагдаагийн байгууллагын мэдээлж буйгаар тухайн байранд 40 орчим насны эмэгтэй болон түүний дүү, дүүгийнх нь өсвөр насны охин амьдардаг байжээ. Гэр нь усанд автаж эхэлхэд тэд тусламж дуудсан аж. Цагдаа болон гал сөнөөгчид ирэн тухайн орон сууцан дахь усыг шавхах үед тэдний цогцос олдсон бөгөөд хөршүүдийнх нь хэлж буйгаар том эгч нь хөгжлийн бэрхшээлтэй нэгэн байсан гэнэ.
Юн Сок Ёл ойр хавийн оршин суугчидтай уулзан хохирлын хэмжээг тогтоон хэвийн амьдралд нь буцаан оруулахын тулд чадах бүхнээ хийх болно гэдгээ мэдэгджээ.
Одоогийн байдлаар тус улсын хэмжээнд үүссэн хохирлын хэмжээг тооцоолон гаргах боломжгүй байгаа тухай эх баригчид мэдээлээд байна.
Сэтгэгдэл ( 4 )
Хаа газрын улстерчидее гэж
Бөөн сүр. Ниргэсэн хойно нь хашгирав гэгч болсон доо
Энэ бас их коко чаадаг гар аа! Хаха!
Umnud solongosiin undserkheg uzelten baagii daa