Өмнөд Солонгосууд супер хүчтэй "Хиннамнор" хар салхинд бэлдэж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 05

 

Япон улсыг чиглэж байсан "Хиннамнор" хар салхи мягмар гарагийн өглөөний 07:00 цагийн орчимд Өмнөд Солонгосын Бусан хотод буух төлөвтэй байгаа тухай тус улсын цаг уур орчны шинжилгээний байгууллагаас мэдээлжээ. 

Энэ онд 11 дэх удаагаа дэгдэж буй энэхүү супер хүчит хар салхи нь өнөөдөр Чэжү аралд хүрч, маргааш өглөө Бусан хотыг дайран гарах төлөвтэй байгаа бөгөөд тус улсад дэгдсэн хамгийн хүчтэй хар салхи болон түүхэнд тэмдэглэгдэн үлдэх төлөвтэй байна. 

 

 

"Хиннамнор нь 400 км-ийн радиустай маш том хар салхи бөгөөд бараг бүх улс даяар хүчтэй салхи, аадар бороо авчрах боломжтой" гэж KMA-ийн ахлах цаг уурын шинжээч Хан Сан Ун мэдээлжээ. 
 

 

 

Хар салхины улмаас нийт нутгаар 100-300 миллиметр бороо орох төлөвтэй байгаа бол нутгийн өмнөд хэсгээр 600 миллиметр хүрч болзошгүй аж. Энэ үеэр салхины хурд секундэд 40-60 метр хүрнэ гэж таамаглаж байна. Мэйн их сургуулийн Бофортын салхины хэмжүүрийн тооцоолсноор энэхүү салхи нь модыг үндсээр нь булгалж, барилга байгууламжид их хэмжээний хохирол учруулах хэмжээний хүчтэй гэжээ.

 

 

Өнгөрсөн сард тус улсад үер бууж, их хэмжээний хохирол учруулсан. Тухайн үед Сөүл хотын Дунжак дүүрэгт нэг цагийн дотор 141.5 мм-ээс давсан хур тунадас орсон нь 1942 оноос хойш бүртгэгдээгүй үйл явдал байсан. Энэ удаад үүнээс ч илүү хор хохирол учрах төлөвтэй байгаа тул тус улсын иргэд, холбогдох албан байгууллагууд гамшгийн бэлэн байдалд шилжээд байна. 

 

 

Чэжү арал дахь бүх сургуулийг хааж, зайны сургалтад шилжүүлжээ. Мөн Бусан хотын сургуулиудыг хаах төлөвтэй байгаа бөгөөд улс даяар хэд хэдэн гатлага онгоц болон нисэх онгоцны үйлчилгээ цуцалжээ. Нисэх буудлын удирдлагуудын мэдээлснээр орон даяар 361 дотоодын нислэг цуцлагджээ. Хар салхи тус улсыг дайран өнгөрөх үед гадагш гарахгүй байхыг анхааруулж, ажлаа зохицуулахыг холбогдох албаныхан анхааруулаад байна. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.217) 2022 оны 09 сарын 06

Саяхан үер боллоо л гэсэн, одоо хар салхи, кимчинүүд ч энэ намар нар үзэхгүй нь ээ

1  |  0
Top