Д.Загджав гишүүний сонгуулийн пиар хоосон ходоодноос эхлэв

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 08


Төрийн ордны зоогийн газар сүүлийн үед чамгүй их орлоготой байгаа гэнэ. УИХ-ын гишүүн Д.Загджав тойргийн сонгогчидтойгоо Төрийн ордонд үдийн зоог барих болсоор нэлээд хугацаа өнгөрөөд байгаа аж. Долоо хоногтоо  600 мянган төгрөгийг сонгогчдыг хооллоход зарцуулж байгаа түүнийг тус зоогийн газрын үйлчлэгчид  “Тун бийлэгжүү шүү.  Энэ үйл ажиллагаа нь удаан үргэлжлээсэй хэмээн залбиран суугаа сурагтай. Долоо хоногт хоёр удаа сонгогчдоо  хооллодог төрийн түшээ сонгогчдынхаа саналыг  ходоодоор дамжуулан авах гэсэн бололтой.  Ирэх сонгууль болтол ингэж зарлагдвал түүний халаас овоо нимгэрэх нь мэдээж. Гэхдээ загас өгч байхаар загас барих аргыг заагаад өгчихгүй дээ.

Б.Эрдэнэ.

 Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top