Сонгуулийн маргаашнаас л сонгуульд бэлдэж нам дотрох сунгаанд чимээгүй давхилддаг улстөрчид сүүлийн саруудад бүр ч ширүүн болж байна. Ямар тогтолцоогоор сонгуулийг явуулахаа хоёр нам хэлэлцэж амжаагүй байхад намын гишүүд сонгуульд нэр дэвших ёндоогоо өгөөд эхэлчихэж. Нэг ёсондоо намдаа тал засан хандив өргөснөөр ирэх 2012 оны сонгуульд нэр дэвших эрхээ олж авч байна гэсэн үг. Угийн улстөрийн лухагар ихтэй МАН-ын гишүүд хэдэн жилийн өмнөөс хуримтлалаа цуглуулж эхэлсэн бол АН-ынхан гурван сарын өмнөөс хандивынхаа мөнгөн босгыг 50 саяар тогтоож, 400 сая хол давсан төгрөг цугларуулаад байгаа гэнэ. Бүр хандивлагчдынхаа нэрсийг жагсаан гаргаж гурван шатлалтайгаар цэнзүүр тогтоогоод эхэлчихсэн байна. Эхнийх нь өнгөрсөн сарын 30-нд дууссан. Энэ хугацаанд мөнгө өгсөн 20-иод эрхэм сонгуульд нэр дэвших эрхээ эхний ээлжинд авна гэсэн. Бас сонгуулийн тогтолцоо ямар байхаас шалтгаалаад аль л аятай тухтай орон зайд багтах юм байх. Тэгээд АН-ын данс баригчид баяр наадмаар хэсэг амьсгаа аваад 10-р сар гэхэд хоёрдугаар ээлжийнхэнд хандивын мөнгөө өгөх боломжийг нь нээх юм гэнэ. Энэ хугацаа 12-р сарын 1 хүртэл үргэлжилнэ. Ингээд сүүлийн шат 2012 оны 2-р сар гэхэд дуусах бөгөөд мөнгө өгсөн гишүүдээ тойрогт хуваарилж эхлэх юм гэсэн. Өнөөдрийн байдлаар намдаа мөнгөө өгсөн гишүүдийн нэрс тодорчихоод байгаа. Тэдний дотор бөх, жагсагч, сайд, УИХ-ын экс гишүүн гээд багтаагүй хүн алга. Бүр зартай шантаажчин АН-ын ээлжит бус их хурлын төлөө хөдөлгөөний тэргүүн Т.Хасбаатар цохиж яваа. Хамгийн гол нь эдгээр хүмүүс 50 сая төгрөгийг хаанаас хэнээс олчихоод хандив болгон өргөж байгаа гэдгийг хэн ч мэдэхгүй. Гэхдээ намдаа өгөх нь өгсөн. Цаадуул нь авсан нь үнэн. Ингээд 50 саяыг сул хаясан АН-ын гишүүдийн жагсаалтыг дор сийрүүлье.
1. УИХ-ын гишүүн Л.Гүндалай
2. УИХын гишүүн Х.Тэмүүжин
3. УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг
4. УИХ-ын дэд дарга Г.Батхүү...Үргэлжлэлийг эндээс үзнэ үү
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )