Өнгөрсөн жил дүүрэг болгонд хэд алхаад л айрагны гэр байсан. Харин энэ жилээс айрагны гэрүүдийн үйл ажиллагааг хориглосон. Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдэд айрагны гэр хайгаад олсонгүй. Харин Сүхбаатарын талбайд барьсан нэг гэрт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын айраг нэг аяга нь 1500 төгрөг, нэг литр нь 3000 төгрөгийн үнэтэй байна. Иргэд айрагны гэрүүдийг олон болгосон тохиолдолд сонголт сайтай сайн чанарын айргийг хямд үнээр уух боломжтой гэдгийг уламжлав. Одоогоор Сүхбаатарын талбайд байрлах гэр, эсвэл хүнсний зах, үйлчилгээний газруудаас айраг худалдан авч уух хэдхэн сонголттой болжээ.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )