Криптограф, криптосистемийн аюулгүй байдлын талаар сургалт явууллаа

2022 оны 08 сарын 18

Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс өнөөдөр (2022.08.17) “Криптографын тухай ойлголт, криптосистемийн аюулгүй байдал” сэдвийн дор цахим болон танхим хосолсон сургалтыг зохион байгууллаа.

Тагнуулын ерөнхий газраас “Криптограф ба өнөөгийн чиг хандлага”, “Мэдээллийн нууцлал, крипто хамгаалалт” сэдвүүдээр мэдээлэл хийлээ. Энэ үеэр мэдээллийн нууцлал нь Тагнуулын байгууллагын тухай хууль, Төрийн болон албаны нууцын тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох журам, удирдамжаар зохицуулагддаг гээд  Улсын Их Хурлын үйл ажиллагаанд хэрэглэгдэж байгаа зарим тоног төхөөрөмжинд хөгжүүлэлт хийж, олон улсын стандарт, зөвлөмжийн дагуу тус байгууллагын нууцлал, хэрэглээ, хүртээмжийг криптографаар хэрэглэх боломжтой гэдгийг онцолж байв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top