Өрнийн зурхай: Ихрүүд анхны харцаар дурлана    

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 19

Хонь

Маш завгүй ажиллах ч цагаа зөв хувиарлаж чадвал бүгдийг амжуулж чадна. Хамгийн хэцүүгээс нь эхлэх хэрэгтэй. Үдээс өмнө ээлтэй сайн тул ихэнх ажлаа энэ үед хийгээрэй. Урьд өмнө учраа ололцохгүй байсан хүмүүстэй тохиролцож, дайснууд тань таны талд орно. Зоригтой, ер бусын төсөл, шинэ санаа төрнө. Хүмүүс эхлээд таны бодлыг ойлгохгүй ч дараа нь ухаарч, танд туслах юм. Шинэ танилуудтай болно. Магадгүй тэднээс нэг нь дотно харилцаа болон хувирна.

Үхэр

Яарах хэрэгтэй. Өглөө л танд том амжилт гаргах боломж байгаа тул үдээс өмнө зогсолтгүй хөдөлмөрлөөрэй. Ашигтай хүнтэй танилцана. Та хүмүүст таатай сайхан сэтгэгдэл төрүүлэх тул нөлөө бүхий хүмүүстэй холбоотон болж чадна. Үдээс хойш том зүйл төлөвлөж хэрэггүй. Зүгээр л амар. Бага зэрэг мөнгөний орлоготой. Харин энэ орлогоо өнөөдөр үрээд хэрэггүй.

Ихэр

Хэрүүл маргаанаас хол байх гэж хичээгээд ч хэрэггүй. Учир нь та зугтаж чадахгүй. Тиймээс энэ маргаанаас яавал ашиг олох вэ гэж бод. Өрсөлдөгч чинь ямар нэг хэрэгтэй зүйл гэнэ алдаад хэлж, нууцаа задалж ч магадгүй. Санхүүгийн асуудалд хөнгөмсөг хандаж болохгүй. Багахан хэмжээний мөнгө байсан ч сайтар бод. Хувийн харилцаанд та удирдлагыг гартаа авах хэрэгтэй.

Мэлхий

Дэмий сууж болохгүй. Өглөөнөөс эхлэн идэвхтэй байвал амжилт өөрөө хүрээд ирнэ. Тиймээс элдэв эргэлзээгээ хаян, эрс шийдэмгий, өөртөө итгэлтэй хөдлөөрэй. Том худалдан авалт, гэрээ хэлэлцээр хийхэд таатай. Мэдрэмждээ найдахад алдахгүй. Үдээс хойш уран бүтээл, хичээл сургуульд таатай үе. Та хэний ч мэдэхгүй олон чухал мэдээлэл олж авна. Ирээдүйтэй холбоотой шийдвэрийг энэ өдөр гаргаарай. Та хүчээ үнэн бодитоор дүгнэж, үйл явдлыг урьдчилан харж чадна.

Арслан

Өглөө тун тайван бус байдалд эхэлнэ. Үйл явдал таны хүсэж байгаагаар өрнөхгүй, хэрүүл маргаантай. Та жижиг зүйлд ч бухимдах болно. Үдээс хойш байдал бага зэрэг сайжирна. Эхэлсэн байсан ажлаа энэ үед дуусгаарай. Бага зэрэг мөнгө орж ирэх ч битгий үр. Дараа хэрэг болно.

Охин

Өглөө бага зэрэг хүндрэл үүсэх ч таны сэтгэлийг унагааж чадахгүй. Хэдий зав зай муу байх ч харин ч эсрэгээрээ сонирхолтой байж магадгүй. Урьд нь хэцүү гээд халгаж байсан ажлаа хурдан дуусгаж, шинэ ажлыг ч итгэл төгс барьж авна. Гэхдээ ганцаараа бүхнийг хийх гэж бүү хичээ. Дэргэд чинь танд туслахад бэлэн андууд чинь байна. Зөн мэдрэмжийнхээ ачаар та зөв шийдвэр гаргана. Зорилгодоо хүрэх хамгийн богино, хурдан замыг шуурхай олно. Ажил хэрэг, хувийн амьдралд ч амжилттай.

Жинлүүр

Үдээс өмнө үр бүтээлтэй тул шинэ, өвөрмөц ажлыг үдээс өмнө л хийгээрэй. Яаж амжилтад хүрэхээ та хурдан ойлгоно. Холбоотон, түнш олоход хялбархан. Шинэ, хуучин бүх танил чинь танд туслахыг хүсэж байна. Сонирхолтой ажил хэргийн санал хүлээн авна. Зарим жинлүүр эртнээс мөрөөдөж байсан ажилдаа орно. Үдээс хойш амгалан тайван өнгөрнө. Энэ үед жижиг сажиг ажлаа амжуулаарай. Ойр дотнынхонтойгоо уулзахад ээлтэй өдөр.

Хилэнц

Өнөөдрийн ажил санал зөрөлдөөн, маргаанаас эхлэх ч бүү санаа зов. Хэн хэнээ гомдоолгүй, учраа олж чадна. Үдээс өмнө мөнгөтэй холбоотой шийдвэр бүү гарга, мөн гэрээ хэлэлцээр хийж хэрэггүй. Үдээс хойш үр бүтээлтэй, сонирхолтойгоор өнгөрнө. Ямар ч хүндрэлгүй ажлаа дуусгана. Орой нь онцгой уулзалт, болзоо, магадгүй шинэ тааламжтай хүнтэй танилцана.

Нум

Үдээс өмнө тайван бус, оргоо бусгаа байна. Өчүүхэн үл ойлголцол, хүндрэл үүсэж, эхэлсэн ажлаа цагт нь дуусгаж амжихгүй. Гэхдээ ажлаа бүү орхи, төсөл төлөвлөгөөнөөсөө бүү татгалз. Үдээс хойш санхүүгийн ашиг орж ирнэ. Багагүй хэмжээний мөнгө, ашигтай гэрээ. Орлогыг тань хэд дахин нэмэгдүүлэх ажлын санал хүлээн авах магадлалтай. Хувийн амьдрал саадгүй сайхан өрнөнө.

Матар

Ажлаа хамгийн хүндээс нь эхэл. Эрч хүчтэй үедээ буюу өглөө та ямар ч газарт амжилт олж чадна. Ашигтай хүнтэй танилцаж, холбоотон, түншээ хялбархан олно. Хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлж, ямар ч хүнтэй тохиролцож чадна. Үдээс хойш тайван амгалан. Энэ үед хуучин андууд, эсвэл эртний танилуудтайгаа уулзаарай. Ойр дотнын хүмүүсийг тань зовоож байсан олон асуудлыг та шийдэж чадна. Үдшийг хайрттайгаа өнгөрөө.

Хумх

Хэнтэй ч маргалдаж болохгүй, өдөөн хатгалгад бүү авт. Өнөөдөр та хүмүүстэй муудалцвал дараа нь урт хугацаанд харамсах болно. Тиймээс тэсэж чадвал олон хүнтэй сайн харилцаагаа хадгалан үлдэж чадах юм. Өдөр үр бүтээлтэй байх тул хүнд хэцүү ажлыг үд дунд хийвэл зохистой. Амрах боломж гарна. Байдлаа өөрчилж, шинэ хүмүүстэй танилцаарай. Орой аялалд найзуудтайгаа явбал сайн.

Загас

Жижиг зүйлд бүү бухимд. Хөнгөхөн, сайхан өдөр биш ч том асуудал үүсэхгүй. Төлөвлөгөө ёсоор ажил явахгүй ч шарах гарцаа та олж чадна. Ер бусын уулзалт, шинэ хүмүүстэй танилцаж, танд гүн сэтгэгдэл төрөх болно. Анхны харцаар дурлах магадлал өндөр. Гол зүйлдээ анхаарлаа хандуулж, дэмий юманд цагаа үрээгүй загаснууд амжилтад хүрнэ. Ашигтай гэрээ байгуулна. Санамсаргүй газраас мөнгө орж ирнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top