А.Адьшаа: Засгийн газарт 76-аас оруулж болохгүй гэх сэтгэхүйг эвдэх ёстой 

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 08 сарын 22

УИХ-ын гишүүн А.Адьшаагаас Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаас гаргасан шийдвэр, тогтоолтой холбогдуулан байр суурийг нь сонирхлоо.

Тэрбээр "Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар яригдаагүй байна. Харин Цэцийн шийдвэрийг л танилцууллаа. Сая УИХ-ын дарга ярилаа. Үндсэн хуулийн Цэцэд иргэний хувьд би гомдол гаргасан. Энэ гомдлыг нэлээн олон сарын дараа шийдлээ. Эцсийн шийдвэр гаргасан. Миний хувьд энэ шийдвэр хууль дээдлэх зарчим дээр тулгуурлаж, нэг тийшээ болгосон гэж үзэж байна. Ерөнхий сайд дан, давхар дээл хамаагүй бүх сайдаа өөрөө томилох эрхийг Үндсэн хуулийн 2019 оны өөрчлөлтөөр олгосон. Гэтэл Үндсэн хуулиар 4 гэж зааж өгсөн. Тиймээс би гомдол гаргасан. Дан, давхар дээл 30 жил хэрүүл, маргаан болж ирсэн. Олон Засгийн газар огцорч ирсэн. Засгийн газарт 76-н оруулах нь муухай харагдаж байна гэдэг сэтгэхүйг эвдэх ёстой. Хамгийн муу нэртэй 76-г Засгийн газарт орж ажиллах боломжийг нь хааж байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.46.174) 2022 оны 08 сарын 23

сайд болж төрөөс идэж уух гэсэн далд санаатай нөхөр үү энэ чинь

0  |  0
ЗОЧИН (66.181.186.185) 2022 оны 08 сарын 22

их хурлын гишүүн болихоод бас сайд болох ямар шаардлагатай юм бэ. сайд бол гнэж ямар сонгосон биш. хууль зохиож санаачилна гээж гишүүн болдог биз дээ.

0  |  0
Top