УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр /2022.08.22/ нээлтээ хийсэн. Үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа.
Хуралдааны дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийв.
Тэрбээр "Үндсэн хуулийн Цэцийн шийдвэртэй холбоотой тодорхой шүүмжлэл гарч байна. Үүнийг бүлэг ярилцсан. Хоёр чиглэлээр шийд гаргалаа. Нэгт, хэдий эцсийн шийдвэр ч гэсэн тайлбар, тодруулга авах хэрэгтэй гэж үзсэн. Тиймээс УИХ-аас Үндсэн хуулийн Цэцэд тодорхой тайлбар, тодруулга хүссэн бичиг явууллаа. Хоёрт, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрт нөлөөлөх гэж байгаа биш. Гэхдээ нухацтай авч үзэх ёстой. Нэгэнт эцсийн шийдвэр учраас Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярихаар өөр аргагүй" гэлээ.
Сэтгэгдэл ( 2 )
Цэц бол үндсэн хуулийг мөрдүүлэх үүрэгтэй болохоос, үндсэн хуулийг өөрчлөх эрхгүй шүү дээ..УИХ-ын эрхэнд, тухайлбал ард түмний халдашгүй дархан эрхэнд халдлаа..ла ла ла..
Бодлогоор Та нарын хийсэн ”Төрийн эргэлт”