Үхсэн буурын толгойноос амьд ат айна

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 08

Үхсэн буурын толгойноос амьд ат айна гэдэг үг бий. Тэгвэл энэ үг УИХ-ын гишүүн Б.Балдан-Очирын саяхны хэвлэлд өгсөн ярилцлагаас тодхон харагдана. Нэгэн цагт намын дарга явсан Н.Энхбаяраас айж, бараанаар нь зугтдаг байснаа ил тод зарлаад сэтгэлийн айдсаа олон нийтэд илэрхийлчихжээ. Түүний хэлсэн үг бүрээс болгоомжлол нэвт үнэртэж байгаагаас үзэхэд дээрх үгийг эрхгүй санагдуулаад амжив. Уг нь МАХН-ын дарга Н.Энхбаярт өмнөх эрх мэдэл нь үгүй болсон. Одоо МАХН-ын дарга сэтрээс өөр зүйлгүй гэдэгтэй мань нөхөр нэг л сайн эвлэрч өгөхгүй байгаа юмсанж. Тиймээс эрхэм гишүүний ойр тойрныхон түүнийг хажуунаас нь чимхээд нойрноос нь сэрээсэн нь дээр дээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top