Хонь
Өнөөдөр хониныхонд гэнэтийн “аз жаргал” тохиолдоно. Хэн нэг нь таныг баярлуулах гэж танд мэдэгдэлгүйгээр оролдох болно. Тэрхүү нууцлаг этгээдийн толгойд янз бүрийн юм орж ирнэ. Магадгүй таныг хэн нэгэнтэй танилцуулах, үерхүүлэх гэж хүчээр оролдоно. Эсвэл хүсээгүй албан тушаалд томилж, үгүй бол огт зохихгүй оймс бэлэглэж магадгүй. Ямар ч бэлэг байсан та баярлалаа хэмээн хүлээн аваарай.
Үхэр
Үхрүүд энэ өдөр ихэд хатуу, шаардлагатай байна. Эргэн тойрныхноо эрхэндээ байлгах гэж оролдож, тушаал буулгана. Өөрөө ч хийх ажлаа хатуу баримталж, олон хүнд хэцүү ажлыг ганцаараа нугална. Од эрхэс таныг орой нь бага зэрэг ч гэсэн амрахыг зөвлөж байна. Амрахгүй бол та ядарч, ойр дотныхонтойгоо муудалцах эрсдэлтэй.
Ихэр
Ихрүүд өнөөдөр санамсаргүй маш чухал мэдээ олж сонсоно. Хэн нэгний ярианы хэсэг, радио, телевизийн мэдээнээс олж сонссон багахан зүйл танд ажлын шинэ санаа, эсвэл танд дутагдаж байсан мэдээллийг өгөх болно. Тиймээс та энэ өдөр чихээ “дэлдийлгэж” энд тэндхийн ховыг сайн сонсоорой. Энэ өдрийн өөр нэгэн онцлог бол ихрүүд илүү дутуу зүйл ярьж болохгүй. Үйлчлүүлэгч, түншүүдтэйгээ харилцахдаа тун болгоомжтой байхгүй бол илүү үг унагаах эрсдэл өндөр байна.
Мэлхий
Мэлхийнүүдийн дотоод сэтгэлийн амгаланг энэ өдөр ямар ч бороо, цас, шуурга үймүүлж чадахгүй. Гэхдээ нэг зүйл байгааг анхаар. Тэд өөрөө өөрийгөө стресст оруулна. Өөрийгөө шүүмжилж, өөртөө гутарч, сэтгэлээр унах эрсдэл гарч магадгүй. Өөрийгөө хайрлаарай. Харин уран бүтээлч мэлхий нарт сэтгэлийн зовлон шинэ сайхан бүтээл бэлэглэх болно.
Арслан
Хэн нэгний маргаанд шүүгч болон оролцох бололтой. Энэ өдөр од эрхэс танд хурц хараа, цэлмэг ухаан хайрлах тул шүүгчийн ажлыг та өлхөн гүйцэтгэнэ. Өнөөдөр арслангууд харилцаа холбооноос гадна санхүүгийн салбарт тун ашигтай ажиллаж чадна. Эртний хөрөнгө оруулалт ашгаа өгч, эсвэл хэн нэг нь танд өрөө төлөх юм.
Охин
Энэ өдөр санхүүгийн асуудлаа шийдэх сайхан боломжтой өдөр. Ипотек зээлийн бичиг баримтаа зоригтой өгч, цалингаа нэмэхийг шаардан, азын сугалаа худалдан аваарай. Аз ёндоо тантай цуг байна. Харин гэр бүлийн хүрээнд хэрүүл маргаантай. Асуудлыг хурцатгахгүйн тулд охин өөрөө чимээгүй байх хэрэгтэй.
Жинлүүр
Өглөөнөөс эхлээд саад бэрхшээл, элдэв бэрхшээл бүслэн ирэх тул танд элсэн цөлд байгаа мэт санагдана. Гэхдээ жинлүүрүүд цөлд тэмээн жингийн цуваа гарч ирэхийг хүлээлгүй, өөрсдөө даван гарахыг хичээ. Найз нөхөд, хайрттайгаа кино театр, караокэ, зоогийн газар, ресторанд орж, зугаацан цэнгээрэй. Ингэж байж та энэ өдрийн ганцаардлыг хохиролгүй даван гарах юм.
Хилэнц
Өнөөдөр таны ажлын нөхөд, дарга, анд найзууд чинь ч гэсэн бүгд таны эрч хүчийг сорон авна. Ажлын цаг дуусахад ямар ч чадалгүй зомби болон хувирахгүйн тулд өөрийгөө тойруулан хамгаалалт барь. Хэн ч, юу ч хүссэн хамгаалалтаасаа бүү гар. Ямар ч санал тавьсан татгалзаж, ямар ч урилга ирсэн “Үгүй” гэж байж та энэ өдрийг эсэн мэнд туулах юм. Маш их стресстэй өдөр тул эрч хүчээ гамнаарай.
Нум
Энэ өдөр нумынхан агуу үйл хэрэг бүтээнэ. Өндөр оргилд гарах уу, өндөр цалинтай ажилд орох уу, хайр дурлалын фронтод ялалт байгуулах уу, энэ бүхнийг нум та өөрөө шийднэ. Таны замд учрах саадыг од эрхэс арилгаад өгнө. Өнөөдөр та үнэнч найз нөхөр, хамтран зүтгэгчтэй болоход хялбар. Ямар ч төсөл хөтөлбөр дэвшүүлсэн дарга нар зөвшөөрөх болно.
Матар
Маш их ажилтай байх тул өдөр хэзээ ч дуусахгүй мэт санагдана. Ажлаас зугтаж, ядаж хойшлуулах ч боломж байхгүй. Бүх хүчээ дайчлан хичээн зүтгэхээс өөр аргагүй. Амьдралаас залхахгүйн тулд орой нь хайрттайгаа хамт кино үзэж, амттай бялуу идэн, худалдан авалт хийж, стрессээ тайлаарай.
Хумх
Сүүлийн үед хуралдсан ядаргаа, амьдралын буруу хэв маягаас болж ихэд ядрах өдөр. Од гараг танд ядаж энэ өдөр цагийн хуваариа өөрчилж, гар утсаа харалгүй, бүтэн хооллож, бат бэх унтахыг зөвлөж байна. Хүмүүстэй уулзаж, харьцах цагаа багасга. Таны эргэн тойронд таныг ашиглах гэсэн улсууд маш их хуралджээ.
Загас
Загаснууд өнөөдөр юу ч хийсэн бэлэн, эрч хүч дүүрэн байна. Энэ эрч хүч, авьяас чадвараа хааш нь зарцуулах, чиглүүлэх вэ гэдгээ зөв сонгоорой. Гэхдээ таны өмнө гол зорилгоос чинь холдуулах гэсэн жижиг саад бэрхшээлүүд олон гарч ирнэ. Энэ асуудлуудыг шийдчихэд загас та өнөөдөр гялалзсан амжилт үзүүлж чадна. Харин та зүг чигээ л зөв тодорхойлоорой.
Сэтгэгдэл ( 0 )