ГССЗҮТ-д зодуулсан хүн ирж хэвтлээ гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийг шалгахад Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны иргэн 20 настай эрэгтэй Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдад зодуулан эмнэлэгт ирсэн байна.
Мөн Цэргийн нэгдсэн эмнэлэгт Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны иргэн, 20 настай эмэгтэй Г нь согтуурсан үедээ нөхөр М-ийг бусадтай хардаж, өөрийн хэвлий тус газарт нэг удаа хутгалж гэмтсэн иржээ. Эдгээр хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )