УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2022.08.22/ хуралдаанаар хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, цэцэрлэг, сургуульд хамрагдалт, боловсролын салбарын хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн асуудлыг хэлэлцлээ.
Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "УИХ-аас ачаалал өндөртэй байгаа газарт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн цэцэрлэгүүд тухайн хамран сургах тойргийнхоо хүүхдүүдийг авах юм бол хувьсах зардлыг нь хоёр дахин их, нэмж хоолны зардлыг нь өгнө гэдэг зохицуулалттай тогтоол гарсан. Өөрөөр хэлбэл, 350 мянган төгрөг хүртэлх төлбөртэй цэцэрлэгүүд төлбөрөө авахгүйгээр улсын санхүүжилтийг авах хэлбэрээр зохицуулалт хийж болох юм байна гэж тооцсон. Өндөр төлбөртэй цэцэрлэгүүд сонирхол байдаггүй юм билээ. Өндөр төлбөртэй цэцэрлэгүүдэд хувьсах зардал өгөх боломж байхгүй. Ингэснээр учраас 198 хувийн байршилд 10272 хүүхдийг нэмж авах боломж бүрдэж байгаа юм" гэлээ.
Түүнчлэн "Сурах бичиг хүнд байна гэдэг асуудал бий. Энэ намрын сурах бичиг дээр үнэ нэмэгдсэн учраас үнийн зохицуулалт хийсэн. Алдаатай сурах бичиг их байдаг. Тэр бүхнийг залруулга хэлбэрээр авч явах тал дээр анхаарч ажиллана. Сураг бичгийн агуулгын алдаа нарыг 2024 онд засчихна. ЭЕШ-ыг жилд хоёр удаа авдаг тогтолцоонд шилжиж байна. ЭЕШ-ндаа өндөр оноо аваагүй хүүхдүүд арванхоёрдугаар сард дахин өгөх боломжоор хангана" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 7 )
Дорнодын мсүт ын хишигтогтох хуучин аймгийн итх дарга байсан луйварчин ....газрын дарга байсан авгай хүүхнүүдтэй явалдаж төрийн мөнгө идэж нөгөөдүүл нь ажилгүй болж атг д яллагдсан. аймгийн агентлагийн дарга нараар мөнгө доодох хоёрт шунасан авгай хүүхнүүд томилж эцэст нь хэдэн өвгөн дарга нар нь баяжих юмаа.
Монгол сургуулиудад кэмбрижийн стандарт нэвтрүүлж, хүүхдүүдийг 12 жил сурган, улам хөгшрүүлж байгаа. Мөн их сургуулиудад эхний 2 жил нийгмийн ухааны хичээлүүд орж, хамаг хугацааг авдаг. Ер нь далд замаар гадаадын их сургуулиудыг сурталчлаад байгаа юм. Ямар улс төрч нь гадаадынхнаас хахууль авсан бэ?
сүүлийн үеийн сурах бичгүд маш чанаргүй, агуугын ч, техникийн ч бөөн алдаатай болсон шүү
Эрхэсээ найруулгаа хийж бичиж чадахгvй хогоо зайлаач алдаа нар гэж юу гэсэн утгатай вэ? Тэнэг малаа
1-р сургуулийн хулгай хахуулийг илчилж 1-р хорооны хүүхдүүдийг тус сургуульд суралцах боломж олгосонд баярлалаа
дүүргийн хүүхдүүдийг өөр дүүргийн сургуульд илжүүлэх хуйвалдаан хийгээд оронд нь бусад пүүргийн хүүхдийг хахууль авч суудал хэтрүүлэн дүүргнж баяжиж завшиж хулгайл хийж цүрдийж байсан 1-р сургуулийн булхай хулгай гэмт хэргийг илрүүлж цэгцэлсэн сайддаа баярлалаа. энэ шударга үйлсээ улам дэлгэрүүлээрэй. Амжилт ерөөе. Сүхбаатар дүүргийн 1-р хорооны хэсэг иргэд айл өрхийн мэндчилгээг хүээн авна уу
Aldaataigas gana,dotroh aguulgiigni shalgaach,bas non hudaldaj avah humusdni ogdog baimar bn,yaana gemer hertei,uranhai non taraadag tovogtei yumaa,zz