Цэцийн шийдвэрийг хэлэлцэх ТББХ хоёр дахь удаагаа тов зарлалаа

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 24

УИХ-ын ээлжит бус чуулган /2022.08.23/ нээлтээ хийсэн. Ээлжит бус чуулган энэ долоо хоногт хуралдаад завсарлах тов гарсан. Тэгвэл өнөөдөр /2022.08.24/ Төрийн байгуулалтын байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдах тов гаргажээ. Мөн үдээс хойш чуулганы нэгдсэн хуралдаан болох аж.

Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хуралдаан зарлаж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудал хэлэлцэхээр байсан ч ирц бүрдээгүй тул хойшилсон билээ. 

ЛХАГВА ГАРАГ /2022.08.24/

ЦАГ

НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

ХААНА

09.00

Түр хорооны хуралдаан /Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн/:

Хэлэлцэх асуудал:

· Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл

· Бусад

“Их Эзэн Чингис хаан” танхим

10.00

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудал

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

11.00

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой асуудал

“Их Эзэн Чингис хаан” танхим

ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

14.00

· Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудал

“Их Хуралдай” танхим

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top