Өрнийн зурхай: Хилэнц од болж, Матар гутрах өдөр   

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 25

Хонь

Энэ өдөр бусад ордынхон хонины замд зогсоод хэрэггүй. Тэд өнөөдөр замдаа таарсан бүхнийг арчин хаяж, зорилгодоо хүрэх болно. Ажил хэрэг, хувийн амьдралдаа ч маш их эрч хүч, аз ёндоотой байх болно. Зоригтой урагшлаарай. Хэрэв хүсвэл хонь хамт олныхоо дарга, удирдагч нь болж, халдашгүй мэт санагдаж байсан хуучин даргыг суудлаас нь унагааж чадна.

Үхэр

Өнөөдөр гэр бүл, ах дүү нартайгаа харилцахад ээлтэй өдөр. Ахмад настан төдийгүй дүү нартаа ч халамж тавиарай. Тэдэнд давахад бэрх хүнд асуудал тулгарсан байх магадлал өндөр. Тусалж дэмжээрэй. Асуудлын учрыг олохын тулд тэвчээртэй байх шаардлагатай. Үхэрт өөрт нь ч хамаатан садны дэмжлэг хэрэг болно. Нэгэн гэр бүл, цус нэгтэй ах дүүс гэдгээ энэ өдөр мэдрээрэй.

Ихэр

Ихрүүд энэ өдөр амьдралын хэмнэлийг гүйцэж амжихгүй байгаагаа мэдэрнэ. Хурдан морины уралдаанд оролцож байгаа мэт л ухаан жолоогүй давхиж, барианд ойртох тусам бариа холдоод байгаа мэт л. Хоногт 24 цаг байдаг, үүнээс наймыг нь унтаж амрахад зарцуулах ёстой гэдгээ ухаар. Өнөөдөр та хамгийн чухал ажилд л анхаарч, жижиг сажиг зүйлсийг маргааш болгож хойш нь тавь. Хэт их ажиллавал ядаргаанд орох магадлалтай.

Мэлхий

Энэ өдөр мэлхийнүүд өөрсдийгөө арслан бар мэт л төсөөлнө. Замдаа таарсан бүхнийг таслан хаяхад бэлэн. Биеэ барьж, тайван байхгүй бол маш олон гэмгүй хүмүүсээр “зоог барих” шинжтэй. Үүний тулд зорилгоо тодорхой болгож, биелүүлэхээр хичээсэн нь дээр. Эргэн тойрны хүмүүсээ зааж, сургах хэрэггүй. Өнөөдөр танд гэрт ч, офист ч торон дотор байгаа мэт бүгчим санагдаж, эрх чөлөөг чинь хязгаарлах гэсэн хүн болгоныг эсэргүүцэн тэмцэнэ. Хайртай хүнтэйгээ ч догшин ширүүн харьцах эрсдэлтэй.

Арслан

Сайн мэдээ дуулгая. Сүүлийн үед санхүүгийн хямралд ороод байсан арслангуудын толгойд их хэмжээний мөнгө олох шинэ санаа төрнө. Өнөөдөртөө шууд шийдэгдэхгүй ч ойрын үед мөнгө орж ирэх болно. Тиймээс санхүүгийн асуудлаа орхиод ойр дотнын хүмүүстэйгээ харилц. Тэдэнд халамж дутагдаж байна. 

Охин

Шинэ туршилт хийх өдөр. Өнөөдөр охид ажилдаа өөр замаар явж, өөр газар хооллож, орой нь хайрттайгаа шинэ газраар зугаалж үзээрэй. Байнгын ажил, хэвийн амьдралаа өөрчилснөөр таны сэтгэл санаа шинэчлэгдэн цэнэглэгдэж, сонирхолтой хүмүүстэй танилцах болно. Өнөөдөр охидод амттай хоол идэж, архи дарс уумаар санагдана. Биеэ бариарай, учир нь хэтрүүлэн хэрэглэвэл маргааш нь шартах, магадгүй жин нэмэх аюултай.

Жинлүүр

Энэ өдөр жинлүүрүүд мөрөөдөлдөө автана. Тэд бүтэн өдөр ирээдүйгээ бодож, төлөвлөж сууна. Гэхдээ энэ нь тэдний ажилд саад болохгүй. Жинлүүрүүд мөрөөдлөө хэрэгжүүлэх аргыг ч бодож суугаа нь лавтай. Од эрхэс энэ өдөр танд стратегийн төлөвлөгөө гаргах хурц ухаан, эр зориг хайрлах тул мөрөөдөл нь хоосон биш, бодит байх болно. Таны логик сэтгэлгээ, шийдэмгий зан, ухааны цар хүрээ гайхамшигтай амжилтад хүрнэ.

Хилэнц

Оддын өвчин тусах магадлалтай өдөр. Тэд ажил, гэртээ, анд найзуудынхаа дунд анхаарлын төвд байх гэж оролдоно. Харин ОД болохыг хичээх газраа зөв сонгоорой. Буруу газар “агуу ихийн дэмийрэл”-д автвал даргадаа загнуулж, хэн нэгэн эмэгтэйд загнуулан, хийморь сүлд доройтох аюултай. Харин өнөөдөр энэ авьяасаа ашиглан, олон нийтийн өмнө лекц уншиж, сургалт явуулбал амжилтад хүрэх юм.

Нум

Өнөөдөр та жижигхэн зүйлүүдэд азтай байх болно. Машины зогсоол олж, автобуснаас хоцрохгүй сууж чадна. Харин том ажил хэрэгт амжилт олохгүй л болов уу. Эр зоригтой нумд хувь заяа жинхэнэ аз хийморь хайрлах юм. Эрсдэлтэй зүйлийг зоригтой хийсэн нум өнөөдөр амжилттай байна. Хэрэв та зориг зүрхгүй нум бол том хэлэлцээрийг маргааш болгож хойшлуулаад тайван суусан нь дээр. Том худалдан авалт, хөрөнгө оруулалтаас татгалз.

Матар

Ажил хэрэг ихтэй, завгүй байгаа ч матрууд амьдралд нь нэг юм дутагдаад байгааг мэдэрнэ. Энэ нь таашаал байх магадлал өндөр. Яагаад таашаал авахгүй байгаагаа тунгааж, өөрийгөө яаж баярлуулах вэ гэдгээ бодоорой. Та өөрөө л хичээхгүй бол хэн нэг нь таныг баярлуулахгүй нь. Харин үүний тулд архи дарс хэрэглэх биш театрт очиж, ном уншин, хайрттайгаа уулзаад үзээрэй.

Хумх

Өнөөдөр таны шударга ёсыг эрхэмлэх хүсэл бадарна. Өөрийгөө Робин Гуд болсон мэт санах нь ажил хийхэд саад болж, дарлагдсан ардуудын төлөө тэмцмээр санагдана. Мэдээж анд найз, ах дүү, ажлын нөхдийнхөө төлөө тэмцвэл сайн хэрэг. Харин огт хамаагүй хүмүүсийн төлөө үг дуугарвал, бүх зүйл буруугаар эргэх эрсдэлтэй. Од эрхэс таныг энэ өдөр амиа хамхиж байхыг зөвлөж байна. Хэн нэгнийг буруутгах, шүүмжлэхээсээ өмнө сайн тунгааж бодоорой.

Загас

Өнөөдөр загаснууд бүхнийг эршээлдээ оруулж, байлдан дагуулна. Үүний тулд ганцхан инээмсэглэхэд л боллоо. Хамгийн гол нь энэ чадвараа хүнд муу зүйл хийхэд л ашиглаж болохгүй. Анд найз, хамаатан садантайгаа уулзахад ээлтэй өдөр. Гэр бүлээрээ хоолонд орох, эсвэл романтик болзоонд зоригтой яв. Бүх хүн танд баярлана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top