ДАВХАР ДЭЭЛ: Цэцийн дүгнэлтийг өнгөн дээрээ шүүмжилж, санал өгөхдөө дэмжив

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 24

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар ҮХЦ-ийн тогтоолтой холбоотойгоор УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар хэлэлцэв. 

Үг хэлсэн гишүүдийн ихэнх нь цэц захиалгат шийдвэр гаргаж буйг онцлоод, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуульд нийцэхгүй байна гэж үзэж байгааг ойлгохгүй байгаагаа илэрхийлсэн юм. Ийнхүү үг хэлсэн гишүүдийн ихэнх нь шүүмжилж байсан ч 77 хувийн дэмжлэгээр хуулийн төслийг цааш явуулахаар боллоо.  

Мөн цэцийн дүгнэлттэй холбоотой асуудал хэлэлцэж байгаа ч Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан гишүүдийн нэг УИХ-ын гишүүн Н.Энхболд хариулсан юм. Тэрбээр Үндсэн хуулийн цэцээс ирсэн тодруулгыг үндэслэн хариулсан ч цэцийн өмнөөс байр суурь илэрхийлэх боломжгүй гэдэг тайлбарыг дахин дахин өгч байсан юм.

Хуулиараа бол цэцийн их суудлын хуралдаанаар гаргасан шийдвэрийг УИХ-аар авч хэлэлцэж болохгүй тул гишүүд асуудлын гадна цэвэрхэн үлдсэн цэцийн гишүүдийг шүүмжилж байв. Ингээд УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг гишүүдийн 77 хувь нь дэмжиж Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Уг байнгын хороо хуралдсаны дараа нэгдсэн хуралдаан үргэжлэх юм. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ард(66.181.185.250) 2022 оны 08 сарын 25

Монгол улсын Үндсэн хуулийг зөрчдөг УИХ, Үндсэн хуулийн цэц хууль гаргах, өөрчлөх эрх байгаа юм уу ийм УИХ, ҮХЦэц хуулийн дагуу ажиллаж чадаагүйнхээ төлөө огцрох хэрэгтэй.

0  |  0
Цээгий(192.82.75.246) 2022 оны 08 сарын 24

Н.энхболд цэцийн гишүүн шиг л хариулж бна. Энэ нөхрийн л хор,хутгуур юм бишүү

0  |  0
Шилээ(192.82.74.141) 2022 оны 08 сарын 24

Ганбаатар, Батсуурь, Алтанхуяг, Ганбат, Батэрдэнэ нар ч эх оронч юмаа. Харгин Адьшаажав ч дэмий нөхөр байна.

0  |  0
Top