"Монгол туургатны өдрүүд" нэгдсэн арга хэмжээ эхлээд дөрөв хонож байна. Энэхүү арга хэмжээ "Монгол гэрийн өдөр"-өөр эхэлсэн бөгөөд өчигдөр Сүхбаатарын талбайд "Монгол бичгийн өдөр"-ийн арга хэмжээ боллоо. Тус арга хэмжээг Хууль зүй дотоод хэргийн яам, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улсын төв номын сан хамтран зохион байгуулсан юм. Энэ өдрийг монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ уламжлан өвлүүлэх, таниулахад чухал ач холбогдолтой өдөр хэмээн зохион байгуулагчид үзэж байлаа. Түүнчлэн энэ үеэр монгол бичгийн холбогдолтой үзэсгэлэн, уралдаан тэмцээн зохион байгуулсан юм.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )