Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хоёрхон цагийн дотор ШУУРХАЙЛАВ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 25

УИХ-ын чуулган хуралдаж, Н.Энхболд нарын 62 гишүүн өргөн барьсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотойгоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 15:40 цагт баталлаа.

Хуулийн төслийг 13:40 цагийн үед өргөн барьсан. Үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, анхын хэлэлцүүлэгт бэлтгэн нэгдсэн хуралдаанд оруулж дэмжлэг авсан. Үүний дараа дахин Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэн нэгдсэн чуулганд оруулж ирсэн юм. Ингээд хоёр цагийн дотор Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийлээ.

Ингэснээр Засгийн газрын бүх сайд парламентаас томилогдох боломж бүрдэж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top