ӨРНИЙН ЗУРХАЙ: Нумынханд од эрхэс гэнэтийн бэлэг бэлджээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 26

Хонь

Энэ өдөр та идэвхтэй амарч, сэтгэлийн таашаал эдэлнэ. Зөвхөн сайхан хөгжим таны онгодыг хөглөнө. Бусдад юу ч амлах хэрэггүй. Хэлсэн үгэндээ хүрч чадахгүй.

Үхэр

Хөдлөх цаг нь болжээ. Бусдад хэтэрхий өндөр шаардлага тавихаа боль. Тэд хүн болохоос төгс програмчлагдсан робот биш шүү дээ. Хайртай хүнтэй маргалдсаны улмаас удаан хугацаанд сэтгэл санаагаар унана.

Ихэр

Романтик орчин өдрийн турш мананд байгаа мэт мэдрэмж төрүүлнэ. Өнөөдөр хаашаа ч юм яарч, ямар нэгэн зүйлээс зуурах гэж оролдох өдөр биш. Өөрөөс өөр хэнийг ч үл анзаарна.

Мэлхий

Орчноо солих хүсэл төрвөл хэрхэх талаар бодож олох таатай үе. Төлөвлөгөөг тань нурааж болзошгүй нөхцөл байдал үүсэж магадгүй. Өнөөдөр бусдаас онцгойрох гэж оролдох хэрэггүй.

Арслан

Арслангийн ордныхон өнөөдөр бусдын анхаарлын төвд байх болно. Тиймээс урилга хүлээн авахаас айх хэрэггүй. Танихгүй хүмүүсийн дунд орно. Өөрийгөө бүхнийг чадна гэж бардах хэрэггүй. Боломжгүй зүйлийг өөрчлөх гэж оролдохгүй байхыг од эрхэс зөвлөж байна.

Охин

Эргэн тойронд болж буй зүйлийг хяналтдаа байлгахыг зөвлөж байна. Гэрийн ажил хүртэл хөнгөн санагдах тул гэрээ төвөггүйхэн цэвэрлэнэ. Гаднах төрхөд хууртах хэрэггүй. Учир энэ өдөр хэзээ хэзээнээс хуурамч байх болно.

Жинлүүр

Өнөөдөр ирээдүйгээ төлөвлөхөд таатай өдөр. Хүслээ нарийвчлан бичээрэй. Өнөөдөр хийх боломжтой зүйлийг маргааш гэж хойшлуулах хэрэггүй. Сэтгэл амарна унтана. Баримт бичиг, ялангуяа санхүүгийн баримт дээр ажиллахад хүндрэл гарч болзошгүй.

Хилэнц

Өнөөдөр та ямар ч асуудлаар удирдлагадаа зоригтой хандаарай. Тэр таныг сонсож, ойлгон дэмжинэ. Өглөөг өөдрөгөөр угтаж, ажлын өдөр хурдан өнгөрөх бол үдэш тайван өнгөрнө. Хожим нь харамсахгүйн тулд үйлдлээ хянаарай.

Нум

Шинэ зүйлийг төвөггүй сурч, мэдэх тул боломжийг ашиглаарай. Өмнө нь айдаг байсан шинжлэх ухааныг сонирхож нэг үзээрэй. Энэ өдөр таны ой санаанд үлдэх нь гарцаагүй. Учир нь танд од эрхэс гэнэтийн бэлэг бэлджээ. Гэхдээ амжилтыг зөвхөн хажуугаас л харах нь.

Матар

Сонголт хийхээс бүү ай. Учир нь хийсэн сонголтдоо сэтгэл хангалуун үлдэнэ. Баруун, солгойгүй хэрэгтэй зөвлөгөө өгөхдөө бусдын хувь заяанд нөлөөлөх хэрэгтэй эсэхийг сайтар тунгааж үзээрэй. Эсрэг хүйсийн хүнтэй маргаан дэгдээж болзошгүй.

Хумх

Ойр дотнын хүмүүсийнхээ анхаарлын төвд байж, тэдний бахархал нь болно. Хэн нэгэн танд өгсөн амлалтаа биелүүлэхгүй байж магадгүй. Ингэснээр таны урам ихэд хугарна. Хайртай хүнтэйгээ ярилцсан ч юу ч ойлгуулж чадахгүй. Тэр таны үгийг сонсохгүй.

Загас

Гэрээ, хэлцэлд гарын үсэг зурахаас бүү ай. Од эрхэс танд ашиг, аюулгүй байдлыг амлаж байна. “Дуугүй байх нь алт” гэсэн мэргэн үгийг санаарай. Энэ үг бүх зүйл дээр хамаатай байх болно. Таагүй зүйлс сонсмооргүй л байгаа бол бусадтай илэн далангүй яриа өрнүүлэх хэрэггүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top