Ээлжит бус чуулганыг энэ сарын 31 хүртэл сунгажээ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 26

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 22-26 хүртэл хуралдахаар товлоод байсан ч наймдугаар сарын 31 хүртэл сунгажээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотойгоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Н.Энхболд нарын 62 гишүүн өргөн барьсан. Өргөн барьснаас хойш хоёрхон цагийн дотор анхны, эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан.

Ингэснээр Засгийн газрын бүх сайд давхар дээлтэй болох боломжтой болж байгаа тул энэ амралтын өдрөөр нэгдсэн хуралдааныг хуралдуулах тов гаргаад байсан. Гэвч амралтын өдөр хуралдаж, албан тушаал хэлэлцэх нь гадна талдаа муухай харагдана гэж үзээд ирэх долоо хоногийн ажлын өдрүүдээр хуралдаж, лхагва гарагт ээлжит бус чуулганыг хаахаар төлөвлөжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top