ЧУУЛГАН: Засгийн газрын тухай хуулийн "давхар дээл"-тэй холбоотой заалтыг хүчингүй болгов

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 26

УИХ-ын чуулган маш товчхон хуралдлаа. Хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос анхны болон эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэн ирүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ нь Засгийн газрын дөрвөөс ихгүй сайд УИХ-ын гишүүний албыг давхар хашиж болно гэх утга бүхий заалт юм. Уг заалтыг хүчингүй болгож байна.

Хуралдааны үеэр асуух асуулттай гишүүн байгаагүй тул УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн анхны хэлэлцүүлгээр батлах саналыг  гаргасны дагуу эцэслэн батлав. Үүгээр өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
чимэддорж(124.158.69.3) 2022 оны 08 сарын 27

Хүнээ зөв сонгож чадаж байвал 5 давхар дээлтэй байсанч хамаа алга.Баахан бужигнуулж хэдэн бор юм тогшоод салдаг эсвэл юуч хийхгүй гүлдийсээр хугацаагаа дуусгадаг хүмүүс дандаа орж ирээд байвал ч хэцүү л дээ.Сайд болох нь ямар нэгэн ашиг өгдөг учир үхэлдэн тэмцдэг хэрэг,Түүнээс биш иргэдийн амьдралыг суга татан өндөрт гаргах гээд зүтгэж байгаа хүн өнгөрсөн бүх хугацаанд байсангүй

0  |  0

Top