УИХ-ын чуулган орой хуралдаж, сайд нартай танилцана

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 29

УИХ-ын нэгдсэн хуралдаан өнөөдөр /2022.08.29/ оройны 19:00 цагт хуралдаж, шинээр томилогдож буй сайд нартай танилцахаар боллоо. 

Сануулахад МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2022.08.29/ хуралдаж арван сайдыг шинээр томилох асуудлыг баталсан. Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, найман сайдыг чөлөөлж, УИХ-ын найман гишүүнийг санал оруулж ирсэн байна. Дээр нь тулгамдаж байгаа асуудлыг хурдтай шийдвэрлэх зорилгоор яамгүй хоёр сайд томилохоор болсон байна. 

2019 онд батлагдсан Үндсэн хууль, сая батлагдсан Үндсэн хуулиар Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийг томилох чөлөөлөх бүрэн эрхтэй билээ.

  • Эдийн засгийн хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатар
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Ж.Ганбаатар
  • Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Д.Сарангэрэл
  • Зам тээврийн хөгжлийн сайдаар С.Бямбацогт
  • Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Д.Амарбаясгалан
  • Цахим хөгжил харилцаа холбооны сайдаар Н.Учрал
  • Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар Ч.Болорчулуун

Асуудал эрхэлсэн яамгүй хоёр сайд ажиллана. ҮҮНД: 

  • Нийслэлийн асуудал эрхэлсэн сайдаар Ж.Сүхбаатар
  • Спорт, олимпизм асуудал эрхэлсэн сайдаар Б.Бат-Эрдэнэ  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top