Хонь
Өнөөдөр хонинууд хөдөлмөрийн баатар болтлоо ажиллана. Маш их эрч хүчтэй байх тул хэд хэдэн ажлыг зэрэг хийсэн ч бүгдийг амжуулж чадна. Ямар ч хурдтай ажилласан огт ядрахгүй. Хүнд хэцүү өдөр байсан ч үдэш нь найз нөхөдтэйгөө уулзаж наргих, хайр дурлалын салбарт ч зарцуулах хүч чадал үлдэнэ. Энэ өдөр та өөрийгөө урлаг, спорт гэх мэт шинэ салбарт сориод үзээрэй.
Үхэр
Хэрэв таны эргэн тойронд маш хэцүү, хүнд байдал үүссэн ч бүү тоо. Бүх юм төлөвлөгөөний дагуу явж байгаа нь энэ. Од эрхэс таныг энэ өдөр үйл явдлын төвд орж, өөрийнхөө юу чаддагийг харуулахыг зөвлөж байна. Байдлыг гартаа авч, бүгдийг хяна. Та чадна. Хүмүүс таны бодлыг сонсож, зөвлөгөө авах, хүнд байдалд хэрхэн ажиллахыг тань харахыг хүсэж байна. Хэрэв үхэр маргаашийн энэ тодрох боломжоо ашиглахгүй бол дараагийн боломж мөд гарч ирэхгүй шүү.
Ихэр
Хувийн асуудлууд ажил дээр чухал ажил хийхэд саад болно. Ихрүүд энэ өдөр чухал мэдээллээс хоцорно. Өнөөдөр та хайр дурлалаас хол байж, хүсэхгүй байгаа ажлаа хийж дуусгахыг хичээ. Амжилт олж чадахгүй ч ямар нэг зүйл хийж өөрийгөө сатааруул.
Мэлхий
Энэ өдөр таны хувьд агуу том үйл явдалгүй ч танд чухал хэрэгтэй олон үйл явдал хүлээж байна. Зарим ажил нь асуудал үүсгэж магадгүй. Сэтгэл хөөрөлтөөр цагаа барахгүйн тулд цагийн хуваариа тодорхой бичээд хийж эхэл. Өнөөдрийн бүх яриа илэн далангүй, үр дүнтэй байх болно. Зарим хүний үг таны шийдвэрийг өөрчлөх магадлал өндөр.
Арслан
Санхүүгийн хямрал учирч, шаналж зовох өдөр. Хямралаас гарахын тулд та ажлаас гадуур орлого олох талаар бодож эхлэх юм. Болгоомжтой байгаарай. Энэ өдөр сэтгэлийн хөдөлгөөнөөр бүтэлгүй, сэжигтэй компани, хүмүүстэй холбоо тогтоовол аюултай. Хажууханд чинь таныг хууран мэхлэх хүн байгаа тул хэнд ч бүү итгэ.
Охин
Худалдан авалт хийхэд маш тохирсон өдөр. Охид ямар нэг шинэ зүйлийг хүснэ. Энэ хүслийг худалдан авалтаас гадна аялал, шинэ танил, шинэ сэтгэлгээ биелүүлж чадна. Гэртээ бясалгаад суугаад байвал амжилтад хүрэхгүй. Гэнэт ганцаардлын гуниг төрж, стресст автах аюултай. Фитнесс, спорт танхимд явахгүй юм гэхэд ядаж буйдан дээр битгий хэвтээрэй.
Жинлүүр
Энэ өдөр жинлүүрүүд байнга үглэн, хэн нэгнийг дарамтлах гэж хайна. Ойр хавьд нь “хохирогч” байхгүй бол өөрийгөө тамлаад эхлэх болно. Өөрийнхөө сэтгэл зүйг дүгнэж, буруутган, тэрэндээ шанална. Өнөөдөр та ямар ч ажил амжуулж чадахгүй, дээр нь стресст орох юм. Мөн өнгөрснөө дурсан санагалзаж, эрт урьд цагт бүх юм сайн сайхан байж хэмээн гуниглах юм.
Хилэнц
Энэ өдрийн хилэнц бүрэн зэвсэглэсэн, маш аюултай байх болно. Таны өөдөөс хэн ч сөрөн зогсож чадахгүй. Та энэ өдөр өөрийгөө голох сэтгэлээ бүр мөсөн хаяж, дайчин, идэвхтэй байгаарай. Өнөөдөр та ямар ч хүнийг эрхэндээ оруулж чадна. Харин энэ хүчирхэг зэвсгээ болгоомжтой ашиглаарай. Тэгэхгүй бол таны суманд гэмгүй олон хүн өртөх шинжтэй. Хилэнцүүд энэ өдөр өглөөнөөс эхлээд хайртай дотно хүмүүсээ ч хамаагүй буудаад эхлэх юм.
Нум
Нумууд ихэд сэтгэл түгшин өнгөрүүлэх өдөр. Ямар нэг үйл явдал, эрт үеэ дурссан бодол санаа таныг түгшээнэ. Сэтгэл санааны хямралтай байх тул жижиг зүйлд ч алдаа гаргаж, болзоо, ажлын уулзалтаа мартана. Маш эмзэг болох тул хэн нэгний зүгээр хэлсэн үгэнд ч зүрх тань шархалж, зовно.
Матар
Матрууд ямар нэг зүйлийг маш их хүснэ. Эртнээс хүссэн эд бараа төдийгүй алс холын аялал, эсрэг хүйсийн хүн ч байж болно. Гэвч од гараг таныг энэ хүслээ дарж, тайван байхыг зөвлөж байна. Учир нь өнөөдөр хүслээ биелүүлэхээр зүтгэхэд таагүй өдөр. Юмыг бодитоор харах чадвартай хэн нэгнээр байдлыг дүгнүүлж, зөвлөгөө аваарай. Ямар үйлдэл хийж болох, ямрыг нь хойшлуулж болох талаар сайн бодоорой.
Хумх
Энэ өдөр хумхууд тун түгшүүртэй байна. Эргэн тойрны хүмүүс таныг уурлуулахаар хуйвалдсан мэт санагдаж, юм бүхэн сэжигтэй. Энэ өдөр та маш тайван байх хэрэгтэй. “Хуйвалдаан”-ыг илчилсэн гээд дайраад байж таарахгүй. Сөрөг арга хэмжээ авч, бүгдийн өмнөөс инээгээрэй. Дэмий зүйлд орооцолдолгүй эрүүл хүний саруул ухаанаар аливаад хандаарай.
Загас
Энэ өдөр та маш их эрч хүчтэй байх болно. Уралдаан эхлээгүй байхад л загаснууд хэдийн ялчихсан мэт аашлах болно. Харин од эрхэс таныг тэмцээнд түрүүлж, ялагч болохоосоо илүү ажиглагч маягаар оролцвол илүү ашигтай гэж зөвлөж байна. Ямар нэг үйл явдлын идэвхтэй оролцогч болж, аль нэгнийг нь дэмжихээсээ өмнө сайн бодож тунгааж, учрыг нь олж, хужрыг нь тунгаагаарай.
Сэтгэгдэл ( 0 )